Гурван сая иргэнд давуу эрхийн хувьцаа эзэмшүүлнэ | News.MN

Гурван сая иргэнд давуу эрхийн хувьцаа эзэмшүүлнэ

Гурван сая иргэнд давуу эрхийн хувьцаа эзэмшүүлнэ

Гурван сая иргэнд давуу эрхийн хувьцаа эзэмшүүлнэ

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүүгийн мэдээллээр Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу "Эрдэнэс Монгол" компанийн нэг ширхэг давуу эрхийн хувьцааг гурван сая иргэнд эзэмшүүлэх нь ээ. Харин 2030 онд Монгол Улсын хүн амын тоо 5 саяд хүрнэ гэж тооцож үзээд  таван сая ширхэг хүртэлх давуу эрхийг хувьцааг гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ нь борлуулдаггүй, өвлүүлдэггүй, шилжүүлдэггүй хувьцаа байх юм.

С.Батболдын Засгийн газрын үед Монгол Улсын иргэн бүрт  1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх, ингэхдээ нэг ширхэг хувьцаа нь давуу эрхийн хувьцаа байх шийдвэр гарсан. Тухайн үед Монгол Улсын хүн ам гурван сая хүрээгүй байсан бөгөөд уг шийдвэр гарснаас хойших иргэнд хувьцаа эзэмшүүлэх үү гэх асуудал хөндөгдөж ирсэн юм.

Мөн тус компанийн гүйцэтгэх захирлын хэлснээр тус компани цар хүрээгээ тэлэх хүрээнд нүүрс, зэс, алт, мөнгө зэрэг уул уурхайн үйлдвэрлэлээс гадна эрчим хүч, замын дэд бүтцийг хөгжүүлэхэд анхаарч буй аж. Тухайлбал,

  • “Эрдэнэс метан” компани нүүрсний уурхайн олборлолтын доод давхаргад буй метан хийн нөөцийг тогтоох, ашиглах боломжийг судалж, ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлсэн,
  • Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн 5280 MW цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэн тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугамаар БНХАУ-д экспортлох цогцолбор төслийг эхлүүлсэн,
  • “Эрдэнэс Стийл” ХХК-иар дамжуулан “Кокс, ган төмөрлөгийнцогцолбор үйлдвэр” барих төслийг хэрэгжүүлж байна.

Хэрэв та "Эрдэнэс Монгол" ын хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөртэй холбоотой мэдээлэл, мөн санал гомдол хэлэх бол энэ сарын 25-ны өдөр Сүхбаатарын талбайг зориорой. "Нээлттэй хаалганы өдөрлөг" арга хэмжээний хүрээнд иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах ажлыг зохион байгуулах юм байна.

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-22 131.147.178.29

Өөр гарц байхгүй л дээ, ман овоо цэгцтэй бгаа

Avatar

Зочин 2019-09-22 131.147.178.29

Өвлүүлэхгүй, шилжүүлэхгүй гэдэг зөв шүү. Олон улсад тийм бдаг юм билээ

Avatar

Zochin 2019-09-22 202.9.43.126

Uwluuluhgui shiljuulehgui borluulahgui ch geh shig. Yu gesench vgiin

Avatar

Хүннү 2019-09-22 202.179.24.55

ЗГ ард түмнийгээ хуурдаг л ажилтай болждээ. Ямар ч үнэгүй цаасан дээр чихэр наагаад шилний цаанаас долоолгоод л суух юм байна. Арт түмнийг хуурах ганц зүйл нь "Таван толгой". Энэ бол ээлжит хулхдалт. Ямарч үнэгүй цаас шүүдээ.

Avatar

иргэн 2019-09-22 103.229.120.61

БАС Л НЭГ ЗӨГНӨЛТ ҮЛГЭР ЗОХИОЖЭЭ. ХЭН НЬ ЗОХИОСОН ЮМ БОЛД ОО. ҮЛГЭРТ ИТГЭЭД БАЙВАЛ ҮЛГЭР ЯРИГЧ НАР ОЛШРООД Л БАЙДАГ ГЭДЭГ.

Avatar

Зочин 2019-09-22 66.181.183.86

tor olson tatvaraa ard tumnii hynaltan door zov zarcuulah uul uurhain ashigiig huvicaa nereer hudlaa show hiih hereggui irgen burt baylagiin sangaar damjuulj niigmiin asuudaliig shidverldeg boloh heregtee

Avatar

Зочин 2019-09-22 66.181.183.86

buh uul uurhaigaas olson ashigaa irgen burt noogdol ashig bodoj oron suuc eruul mend bolovsrol ajiliin bair ded butec niigmiin hamgaaltand tuhain irgenii huselteer zarcuuldag boloh heregtee neg ger bul gurvan say ton nuurs zarj ashig oldog shudraga bus mongo huuleltiig zogsoo

Avatar

Зочин 2019-09-22 66.181.161.5

Сонгуулийн шоугаа ямар эрт эхэлж байнаа !. Их л айж байгаа юм байна л да ..

Avatar

Зочин 2019-09-22 202.126.89.9

Ene ih turiin umchvvd bol turiihun huivaldaj ideh l Belen hool shvv dee!

Avatar

Зочин 2019-09-22 202.9.43.160

Итгэхгүй өмнөх 1070 хувьцаа чинь хаана байна МАН-н дарга нараа

Avatar

Зочин 2019-09-22 202.126.89.6

Давуу эрх гэж юу юм бэ, Худлаа гоё нэртэй бас нэг шоу

Avatar

Зочин 2019-09-22 202.131.229.34

Хулгайч, бас дээр нь худалчид

Avatar

.g 2019-09-22 202.9.43.5

Hudalchuud h***

Avatar

Зочин 2019-09-22 202.179.26.196

Хоосон ярианаас цаашгй. Сонгуулийн өмнө нэг иймрэхүү яриа гараад алга болдог болсон. Энэ удаа сонгогчдыг хуурч чадахгуй байх.

Avatar

Зочин 2019-09-22 73.92.12.67

борлуулдаггуй, евлуулдэггуй, шилжуулдэггуй……. Тэгээд яахийн энгэртээ одон медаль шиг зуугээд явах уу….. Ноогдол ашиг байхгуй……. Yxэхэд нь авсанд нь цуг оршуулдаг эд юмаа даа

Avatar

Зочин 2019-09-22 66.181.161.78

Хамгийн түрүүнд ноогдол ашиг авдаг хувьцаа

Avatar

Зочин 2019-09-22 66.181.186.14

tegeed haana bgaa nter noogdol ashig ni ??? Hudlaa hutsahaa boli. Mongolchuud avilgach hulgaichda diilehee baisan sunuj baigaa ard tumen bolson shuuu.

Avatar

Зочин 2019-09-22 66.181.186.14

Haana bainaa tegeed ter noogdol ashig chin. hudlaa s*****a boli sdaanuudaa. Mongolchuud avilgachdaa diilehee baisan, sunuj baigaa ard tumen bolson shuuuuu

Avatar

Зочин 2019-09-22 150.129.143.31

hamgiin turuun 27000 avaad 1 shil arhia avch uunaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж