Гурван сая иргэнд давуу эрхийн хувьцаа эзэмшүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.09.22-нд нийтлэгдсэн

Гурван сая иргэнд давуу эрхийн хувьцаа эзэмшүүлнэ

Гурван сая иргэнд давуу эрхийн хувьцаа эзэмшүүлнэ

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүүгийн мэдээллээр Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу "Эрдэнэс Монгол" компанийн нэг ширхэг давуу эрхийн хувьцааг гурван сая иргэнд эзэмшүүлэх нь ээ. Харин 2030 онд Монгол Улсын хүн амын тоо 5 саяд хүрнэ гэж тооцож үзээд  таван сая ширхэг хүртэлх давуу эрхийг хувьцааг гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ нь борлуулдаггүй, өвлүүлдэггүй, шилжүүлдэггүй хувьцаа байх юм.

С.Батболдын Засгийн газрын үед Монгол Улсын иргэн бүрт  1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх, ингэхдээ нэг ширхэг хувьцаа нь давуу эрхийн хувьцаа байх шийдвэр гарсан. Тухайн үед Монгол Улсын хүн ам гурван сая хүрээгүй байсан бөгөөд уг шийдвэр гарснаас хойших иргэнд хувьцаа эзэмшүүлэх үү гэх асуудал хөндөгдөж ирсэн юм.

Мөн тус компанийн гүйцэтгэх захирлын хэлснээр тус компани цар хүрээгээ тэлэх хүрээнд нүүрс, зэс, алт, мөнгө зэрэг уул уурхайн үйлдвэрлэлээс гадна эрчим хүч, замын дэд бүтцийг хөгжүүлэхэд анхаарч буй аж. Тухайлбал,

  • “Эрдэнэс метан” компани нүүрсний уурхайн олборлолтын доод давхаргад буй метан хийн нөөцийг тогтоох, ашиглах боломжийг судалж, ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлсэн,
  • Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн 5280 MW цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэн тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугамаар БНХАУ-д экспортлох цогцолбор төслийг эхлүүлсэн,
  • “Эрдэнэс Стийл” ХХК-иар дамжуулан “Кокс, ган төмөрлөгийнцогцолбор үйлдвэр” барих төслийг хэрэгжүүлж байна.

Хэрэв та "Эрдэнэс Монгол" ын хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөртэй холбоотой мэдээлэл, мөн санал гомдол хэлэх бол энэ сарын 25-ны өдөр Сүхбаатарын талбайг зориорой. "Нээлттэй хаалганы өдөрлөг" арга хэмжээний хүрээнд иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах ажлыг зохион байгуулах юм байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж