Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2019.09.21-нд нийтлэгдсэн

Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг танилцууллаа

Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг танилцууллаа

Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, үйлчилгээний талаарх ойлголт мэдээллийг олон нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар хүргэх зорилго бүхий Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны салбарын эрхлэх асуудлын хүрээнд “Нээлттэй өдөрлөг” 2019 оны есдүгээр сарын 21-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болж өндөрлөлөө.

Уг өдөрлөгийн хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас иргэдэд Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг танилцуулсан бөгөөд уг үйлчилгээ нь хүүхэд гэр бүлд төрийн үйлчилгээг шууд хүргэх зорилготой бодит үйлчилгээ юм. Мөн өдөрлөгт оролцож байгаа иргэдэд 15 сэдвийн хүрээнд мэргэжлийн сэтгэл зүйч мэдээлэл зөвлөгөө өгч, залуучуудад төрийн үйлчилгээг хэрхэн хүргэж байгаа талаар газар хэлтэс, харьяа байгууллага болох Өнөр бүл төв, хүүхдийн тусламжийн 108 утас, олон улсын “Найрамдал” зуслангийн эрхийн бичиг олгох бүртгэл хийх зэрэг дараах үйлчилгээг үзүүллээ. Үүнд:

ХҮҮХДИЙН ЭРХИЙН ЗӨВЛӨГӨӨ

  • Хууль эрх зүйн зөвлөгөө
  • Сэтгэл зүйн зөвлөгөө
  • Хүүхдийн эрхийн зөвлөгөө

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВ

  • Мэдээллийн технологийн сургалтад бүртгэх
  • Сайн дурын ажилтан бүртгэх
  • Залуу гэр бүлийн дурсгалын зураг татуулах
  • Хүүхдийн бүтээлийн үзэсгэлэн
  • Залуучуудын сарын аяны ажлын танилцуулга

ӨНӨР БҮЛ, ХҮҮХДИЙН ТУСЛАМЖИЙН 108 УТАС

  • Өртөөлсөн хэлбэрээр төвийн хүүхдүүдэд үзүүлж буй үйлчилгээний талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх
  • Эрүүл мэндийн үйлчилгээний талаарх мэдээлэл
  • Хүүхдүүдийн хийсэн бүтээлийн үзэсгэлэн
  • Санал сэтгэгдлийн булан ажиллана, Хууль эрх зүйн зөвлөгөө өгнө

ОУ-ЫН ХҮҮХДИЙН НАЙРАМДАЛ ЦОГЦОЛБОР

  • Найрамдал төвд амрах эрхийн бичиг олгох бүртгэл

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ АВТОБУС

  • Сэтгэл зүйн зөвлөгөө
  • Хүүхдийн бүтээлч үйл ажиллагаа
  • Сургалт
  • Ном уншлага
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж