Ө.Батзул шөвгийн наймд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2019.09.21-нд нийтлэгдсэн

Ө.Батзул шөвгийн наймд шалгарлаа

Ө.Батзул шөвгийн наймд шалгарлаа

Чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 97 кг-н жинд өрсөлдөж буй “Аврагч” спорт хорооны тамирчин Ө.Батзул шөвгийн 16-д Азийн наадмын хошой мөнгөн медальт Киргизстаны бөх Магомед Мусаевыг 4:4 харьцаатай ялж, шөвгийн 8-д шалгараад байна. Хэдийгээр хоёр бөхийн оноо тэнцсэн ч бүхэл онооны ялалт манай бөхийн талд ирсэн юм. Одоо түүнийг Казахстаны бөх Алишер Ергаль дунд шөвөгт хүлээж байна. Хэрвээ өрсөлдөгчөө ялж чадвал алдарт А.Садулаев болон Умард Македон улсын бөх М.Нуров нарын ялсантай нь хагас шигшээд барилдана.

Эрэгтэй 61 кг-н жинд өрсөлдөж буй дэлхийн аваргын хүрэл медальт Т.Түвшинтулга Японы бөхийг ялж гараагаа сайхан эхлүүлсэн ч дараагийн шатанд Оросын М.Идрисовт 4:1 харьцаагаар, 79 кг-н жинд өрсөлдсөн Д.Гомбодорж Словакийн бөхөд, 125 кг-н жинд өрсөлдсөн Д.Хүдэрбулга өрсөлдөгчдөө ялагдаад байна. Д.Хүдэрбулгыг ялсан Ираны бөх дунд шөвөгт Украйны бөхөд ялагдснаар манай бөхөд дагах барилдаан хийх боломжгүй болжээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж