Э.Цэндбаатар хүрэл медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2019.09.21-нд нийтлэгдсэн

Э.Цэндбаатар хүрэл медаль хүртэв

Э.Цэндбаатар хүрэл медаль хүртэв

Сонирхогчдын боксын 2019 оны ДАШТ-ий хагас шигшээгийн тулаанууд өчигдөр /2019.09.20/ болсон. Манай улсаас медалийн болзол хангаад байсан ганц тамирчин болох Азийн наадам, ААШТ-ий аварга Э.Цэндбаатар 57 кг-н жинд медалийн өнгөө хувиргах тулааныг Узбекстаны боксчин М.Мирзахайлиловтой хийж, 28:29, 28:29, 28:29, 28:29, 27:30 буюу 5:0 харьцаатай хожигдож дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр тус тоглолтын дараа Монголын боксын холбооны ЕНД Ц.Батнасан тулааны шийдвэрийг эсэргүүцэн ОУ-ын боксын холбоонд дүрмийн дагуу эсэргүүцлийн протест бичиж өгсөн тухайгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн. Протест гэдэг нь эсэргүүцлийн бичиг бөгөөд тэмцээний шүүгчийн баг “эсэргүүцлийг хүлээж авахгүй” гэсэн албан ёсны хариуг өгчээ. Ингэснээр манай боксчин ДАШТ-ээс хүрэл медалийг хүртэж байна. Ямартаа ч манай тамирчин Э.Цэндбаатар медалийн өнгөө хувиргах тулааныг AIBA буюу ОУ-ын сонирхогчдын боксын холбооны ерөнхийлөгч Гафур Рахимовын нутаг нэгт тамирчны эсрэг хийж ялагдал хүлээлээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж