О.Үйтүмэн эхний өрсөлдөгчдөө ялагдав

Хуучирсан мэдээ: 2019.09.21-нд нийтлэгдсэн

О.Үйтүмэн эхний өрсөлдөгчдөө ялагдав

О.Үйтүмэн эхний өрсөлдөгчдөө ялагдав

Чөлөөт бөхийн ДАШТ үргэлжилж байна. Монгол улсын дөрвөн тамирчин  өнөөдөр /2019.09.21/ дэвжээнд гарах бөгөөд 61 кг-н жинд өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт Т.Түвшинтулга, 79 кг-н жинд УАШТ-ий 14 удаагийн медальт тамирчин Д.Гомбодорж, 86 кг-н жинд О.Үйтүмэн, 97 кг-н жинд Ө.Батзул нар дэвжээнд гарна.

Олимпийн бус жин болох 61 кг-н жинд өнгөрсөн оны ДАШТ-ий хүрэл, Оюутны дэлхийн аварга Т.Тувшинтулга, 79 кг-н жинд Д.Гомбодорж нар барилдана. Дэлхийн аваргын хүрэлтэй Т.Түвшинтулгын хувьд эхлээд Японы бөхтэй барилдах бол Д.Гомбодорж Хятадын бөхтэй барилдана.

Тэгвэл олимпийн жин болох 86 болон 97 кг-н жинд барилдах бөхчүүд мөн дэвжээнд гарна. 86 кг-н жинд өрсөлдөж буй О.Үйтүмэн дөнгөж сая тэмцээний эхний өрсөлдөгч Польшийн З.Барановскитай барилдан 3:3 харьцаатай өндөрлөсөн ч сүүлийн бүхэл оноогоор Польш бөх ялалт авлаа. Одоо манай бөхөд Польшийн бөхийг дараа дараагийн өрсөлдөгч нараа ялахыг л хүлээх үлдээд байна.

97 кг-н жинд өрсөлдөж буй жиндээ дэлхийн чансааны №3-т бичигдэж буй Ө.Батзул Азийн наадмын хошой хүрэл медальт Киргизстаны М.Мусаевтай барилдана. Киргиз бөх М.Мусаев Литвийн бөхийг ялж шөвгийн 16-д манай бөхтэй таараад байна. Энэ хоёрын ялсан нь Герман болон Казахстаны бөхчүүдийн ялсантай барилдана. Хэрвээ манай бөх Ө.Батзул бүх хэсгийн өрсөлдөгч нараа хожиж чадвэл хэсгийн аваргын төлөө алдарт бөх А.Садулаевтай барилдаж магадгүй байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж