Японд энэ сарын эхээр “Faxai” нэртэй хар салхи дэгдэж, нэг сая орчим айл өрх тог цахилгаангүй болж, 130 гаруй нислэг цуцлагдсан билээ. Тэгвэл энэ амралтын өдрүүдэд тус улсад дахин “Тапа” хар салхи дэгдэхийг тус улсын Цаг уурын агентлагаас анхааруулжээ.
Энэхүү хар салхины улмаас өнөөдөр /2019.09.21/ өглөөний 09.00 цагийн байдлаар Окинава орчмын бүсийн 276 дотоод нислэгийг цуцалсан байна.
Мөн аялагчдыг агаарын тээврийн компаниудын цахим хуудсуудыг тогтмол шалгаж, сүүлийн үеийн мэдээллийг цаг алдалгүй авж байхыг анхааруулжээ.
“Тапа” хар салхи цагт 10 километрийн хурдтайгаар Японы өмнөд арлууд руу ойртож байгаа ба ням гариг /2019.09.22/ гэхэд Кюүшю арал, мягмар гариг гэхэд Японы хойд зүгийн нутгуудыг дайрах төлөвтэй байгаа аж. Мөн хар салхины улмаас хүчтэй аадар бороо орж, хөрсний гулгалт болж болзошгүйг анхааруулж байна.
Эх сурвалж: NHK
Зочин 2019-09-21 202.21.107.120
Далайн орон болохоор янз бүрийн салхи их дайрдаг шиг байна даа. Газар зүйн тогтоцын онцлог юм даа.
уугуул 2019-09-21 103.229.122.142
аюул гамшиг болж байхад юунд тавласан юм бичиж бдаг юмбэдээ
Зочин 2019-09-21 64.119.16.227
авж биш авч гэж бичээрэй
Цэцэгмаа 2019-09-21 103.57.92.176
Япон гэдэг хүмүүс үйлийн үрээ авч байгаа солонгос хятад монгол буриад америк эдгээр болон бусад орныг аймаар хүйс тэмтэрсэн болхоор л ингэж баыгаа шүү дээ тэр олон аав ээөийн хүүхдүүд эмээ өвөө нарын сүнс харж байгаа шүү дээ бурхан гэдэг чинь баыдаг л байхгүй үү
Zochin 2019-09-21 122.201.22.112
Eh ornoos mini iluu saihan nutag haa ch ugui um da, bid l archaagui ajilgui bolohoos