Японд энэ сарын эхээр “Faxai” нэртэй хар салхи дэгдэж, нэг сая орчим айл өрх тог цахилгаангүй болж, 130 гаруй нислэг цуцлагдсан билээ. Тэгвэл энэ амралтын өдрүүдэд тус улсад дахин “Тапа” хар салхи дэгдэхийг тус улсын Цаг уурын агентлагаас анхааруулжээ.
Энэхүү хар салхины улмаас өнөөдөр /2019.09.21/ өглөөний 09.00 цагийн байдлаар Окинава орчмын бүсийн 276 дотоод нислэгийг цуцалсан байна.
Мөн аялагчдыг агаарын тээврийн компаниудын цахим хуудсуудыг тогтмол шалгаж, сүүлийн үеийн мэдээллийг цаг алдалгүй авж байхыг анхааруулжээ.
“Тапа” хар салхи цагт 10 километрийн хурдтайгаар Японы өмнөд арлууд руу ойртож байгаа ба ням гариг /2019.09.22/ гэхэд Кюүшю арал, мягмар гариг гэхэд Японы хойд зүгийн нутгуудыг дайрах төлөвтэй байгаа аж. Мөн хар салхины улмаас хүчтэй аадар бороо орж, хөрсний гулгалт болж болзошгүйг анхааруулж байна.
Эх сурвалж: NHK
Холбоотой мэдээ