Тог цахилгааны төлбөрийн мэдээлэл зээлийн мэдээллийн санд бүртгэгдэггүй | News.MN

Тог цахилгааны төлбөрийн мэдээлэл зээлийн мэдээллийн санд бүртгэгдэггүй

Тог цахилгааны төлбөрийн мэдээлэл зээлийн мэдээллийн санд бүртгэгдэггүй

Тог цахилгааны төлбөрийн мэдээлэл зээлийн мэдээллийн санд бүртгэгдэггүй

Монгол банкны Зээлийн мэдээллийн сантай 680 орчим аж ахуйн нэгж байгууллага хамтран ажиллах гэрээг байгуулжээ. Тухайлбал, банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, даатгал, утасны оператор компаниуд, Засгийн газрын харьяа яамд мэдээллээ нийлүүлж, хэрэглэж байна.

Сүүлийн үед нийгмийн сүлжээний хэрэгслээр иргэд тог цахилгааны мөнгөө хугацаанд нь төлөөгүй бол чанаргүй зээлдэгчийн ангилалд багтаж Монгол банкны зээлийн мэдээллийн санд бүртгэгдэнэ гэх мэдээлэл гарах болсон.

Монгол банкны Зээлийн мэдээллийн албаны дарга С.Ганбаяраас  дээрх асуултыг тодруулахад тэрбээр "Одоогийн байдлаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани Монгол банктай албан ёсны хамтын ажиллагааны гэрээ байгуулаагүй. Мэдээлэл нийлүүлж, лавлагаа авдаггүй тул зээлийн мэдээллийн санд тог цахилгааны төлбөрийн мэдээлэл нийлүүлэгддэггүй" гэсэн юм.

Тэгэхээр дээрх мэдээлэл цуурхал гэдгийг албаны хүн баталлаа.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-21 64.119.20.212

аль утасны оператор гэрээтэй байдаг юм бол.

Avatar

zochin 2019-09-21 66.181.179.20

uilchilgeenii tulburiig zeeliin sand burtgene gej yer ni yu bdg yum be ter utas daatgalaa bolih heregtei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж