300 сая ам.долларын зээлээр дөрвөн төсөл хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.09.21-нд нийтлэгдсэн

300 сая ам.долларын зээлээр дөрвөн төсөл хэрэгжүүлнэ

300 сая ам.долларын зээлээр дөрвөн төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-т  гарын үсэг өнгөрсөн дөрвөн сард зурсан билээ. Уг хэлэлцээрийн хүрээнд олгогдох 300 сая ам.долларын зээлийг дөрвөн төсөлд зарцуулахаар Засгийн газраас шийдвэрлэв.

Тодруулбал, “Улаанбаатар-Дарханы замд нэмэлт хоёр эгнээ зам барих”, “Дархан арьс ширний цогцолбор” төслийн дэд бүтэц байгуулах, “Чойр-Сайншандын 230 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих”, “Улаанбаатар хотын дулааны сүлжээ” гэсэн дөрвөн төслийг хэрэгжүүлэх юм.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам нь Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр, “Бүс ба зам болон БНХАУ-Монгол Улс-ОХУ-ын эдийн засгийн коридор” санаачилгын хүрээнд хамрагдах эдийн засаг, худалдааны чухал ач холбогдолтой.

Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс энэхүү коридорыг дөрвөн урсгалтай буюу “Asia Highway 3” стандартын нэгдүгээр зэрэглэлийн зам болгохоор ажиллаж байна. 1996 оноос хойш их засвар хийгдээгүй Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ачаалал жилээс жилд нэмэгдэж, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, замын өргөтгөл шинэчлэлийг хийх нийгмийн хэрэгцээ, шаардлага өндөр байгаа юм.

Европын сэргээн босголт хөгжлийн банк нь Монгол Улсын урт хугацааны найдвартай түнш бөгөөд 2006 оноос хойш Монгол Улсад нийт 1.6 тэрбум гаруй еврогийн урт хугацааны шууд хөрөнгө оруулалт болон зээлийн санхүүжилтийг уул уурхай, уул уурхайн бэлтгэн нийлүүлэлт, сэргээгдэх эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл, аж үйлдвэр, ноолуур, жижиглэнгийн худалдаа, банк санхүүгийн болон бусад үйлдвэрлэл үйлчилгээний салбарын нийт 102 төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулжээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж