Женнифер Лопезын шинэхэн киног Малайзад гаргахыг хориглолоо | News.MN

Женнифер Лопезын шинэхэн киног Малайзад гаргахыг хориглолоо

Женнифер Лопезын шинэхэн киног Малайзад гаргахыг хориглолоо

Женнифер Лопезын шинэхэн киног Малайзад гаргахыг хориглолоо
Jennifer Lopez stars in HUSTLERS

Өдгөө 50 насны босгыг даваад буй дуучин Женнифер Лопез “Hustlers” нэртэй киноны гол дүрийг бүтээгээд байгаа билээ. Энэхүү кино нээлтээ хийсэн даруйдаа Их Британи, АНУ-ын “Box Office” –ийн жагсаалтуудыг тэргүүлээд байгаа юм.

Харин Малайзад уг киног гаргахыг хоригложээ. Кинон дээр гарч буй цээж нүцгэн, шон дээр эротик бүжиг бүжиглэж буй, хар тамхи хэрэглэж буй зэрэг хэт илэн далангүй үзэгдлүүд нь нийгмийн ёс зүйд харшлах учир ийнхүү хориглосон байна.

Бодит явдлаас сэдэвлэсэн энэ кино нь шөнийн цэнгээний газрын бүжигчид болон тэдний баян үйлчлүүлэгчдийн тухай өгүүлдэг аж. Гол дүрд “Crazy Rich Asians” киноны гол дүрийг бүтээсэн Констанс Ву, дуучин Карди Би, Женнифер Лопез зэрэг алдартай бүсгүйчүүд тогложээ.

Сонирхуулахад, энэ оны эхээр нээлтээ хийсэн дуучин Элтон Жоны амьдралыг өгүүлэх “Rocketman” кинонд ижил хүйстний харилцааг харуулсан үзэгдлүүд гардаг учир ОХУ, Малайз, Египет зэрэг улсууд уг киног гаргахыг хориглосон юм. Мөн алдарт “Queen” хамтлагийн дуучин Фредди Меркуригийн амьдрал уран бүтээлээс сэдэвлэсэн “Bohemian Rhapsody” киног Хятад улсад гаргахдаа ижил хүйстний харилцааг харуулсан үзэгдлүүдийг хасч байсан билээ.

Эх сурвалж: BBC

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж