Махны үнэ тогтвортой байна | News.MN

Махны үнэ тогтвортой байна

Махны үнэ тогтвортой байна

Махны үнэ тогтвортой байна

Нийслэлийн статистикийн газраас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг үнийг танилцуулж байна.

Махны дундаж үнэ

2019 оны есдүгээр сарын III долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 9619 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11 мянга 375 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай болон цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 9800 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 12 мянга 500 төгрөг байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 36 төгрөгөөр (0.4%) буурч, харин хонины цул махны үнэ тогтвортой байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10 мянга 500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

2019 оны есдүгээр сарын III долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1350-1800 төгрөг, 1-р зэргийнх 1050-1500 төгрөг, 2-р зэргийнх 800-1200 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1350-1400 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1400 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1340 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр” хүнсний захад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1340 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

2019 оны есдүгээр сарын III долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 9.2 хувиар буурч 1044 төгрөгөөр, лууван 4.1 хувиар буурч 1828 төгрөгөөр, байцай 5.1 хувиар буурч 1860 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн статистикийн газар

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-21 150.129.142.89

Emartad hamgiin undur unetei bnlee 16800

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж