Ерөөлч, магтаалч нарын улсын уралдаан болно

Хуучирсан мэдээ: 2019.09.21-нд нийтлэгдсэн

Ерөөлч, магтаалч нарын улсын уралдаан болно

Ерөөлч, магтаалч нарын улсын уралдаан болно

“Соёлын тухай” хууль, “Соёлын өвийг хамгаалах тухай” хууль, Засгийн газрын 2019 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан “Соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр”, “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” ЮНЕСКО-ийн конвенцын хэрэгжилтийг хангах хүрээнд “Ерөөлч, магтаалчдын анхдугаар зөвлөлдөх уулзалт”, “Ерөөлч, магтаалчдын улсын VIII уралдаан”-ыг БСШУСЯ, ЗГХА Соёл, урлагийн газар, Өмнөговь аймгийн ЗДТГ, “Ерөөлч, магтаалч нарын холбоо” ТББ хамтран Есдүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд Өмнөговь аймагт зохион байгуулах гэж байна.

2018 оны наймдуугаар сард Улаанбаатар хотын Хүй долоон худагт зохион байгуулсан Соёлын биет бус өвийн улсын их наадамд Өмнөговь аймаг амжилттай оролцож тэргүүн байрт шалгарсан. 2019 оныг Өмнөговь аймаг “Соёлыг дэмжих жил” болгон зарлаж соёл, урлаг, соёлын өвийг хамгаалах, уламжлуулах, сэргээх тал дээр, соёл урлагийн хүний нөөц, өвлөн уламжлагчдын мэдлэг, ур чадварыг бэхжүүлэх талаар онцгой анхаарч амжилттай ажиллаж байна. Үүүний нэг тод жишээ бол Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар санаачилга гарган “Ерөөлч, магтаалчдын анхдугаар зөвлөлдөх уулзалт”-ыг,  “Ерөөлч, магтаалчдын улсын VIII уралдаан”-ыг санхүүжүүлж өөрийн нутагтаа зохион байгуулах гэж байна.

Гадаадын олон улс оронд эх хэл, аман уламжлалын соёлд магтаалын төрөл байдаг, харин ерөөлийн төрөл Монгол туургатан улс үндэстэнд үүсч хөгжсөн. Эрт үеэс монголчууд үгийг шидтэй гэж үзэн билэггүй үг хэлэхгүй байх, амны билгээс ашдын билэг, агт алдвал барьж болдог, ам алдвал барьж болдоггүй гэх мэт зүйр цэцэн үгээр  хүнийг  хүмүүжүүлж, хариуцлага суулгаж ирсэн. Магтаалын төрөл нь аливаа юмс үзэгдлийн хөгжлийг өнгөрсөн, одоо цагт холбон үздэг байхад, ерөөлийн төрөл нь ирээдүй рүү чиглэж, ирээдүйн явдлыг түргэтгэх, сайн сайхан болгохыг зөгнөж, бэлэн цэцлэх аргаар бүтдэг.  Ерөөлч, магтаалч хүн гурван цагийн хэлхээнд байгаль, сав шим ертөнц, хүмүүний ахуй амьдралын бүхий л явдлыг авч үзэн дүгнэж, ашдын замыг засдаг авьяастнууд юм.

Есдүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд Өмнөговь аймагт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн ерөөлч, магтаалч нар зөвлөлдөж, ур чадвар, туршлага солилцох уралдаан тэмцээнийг зохион байгуулах юм.

Эх сурвалж: Соёл, урлагийн газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж