ОХУ-ын Алс Дорнодын эдийн засгийн төв болох Владивосток хотын хамгийн том “Maxim” худалдааны төв өнөөдөр өглөө /2019.09.21/ үүрээр шатаж эхэлжээ. Гал худалдааны төвийн дөрөвдүгээр давхарт байрлах кафед гарч эхлээд улмаас барилгын бусад давхрууд шатсан байна. Одоогоор галыг бүрэн унтраагаад байгаа тухай тус улсын Онцгой байдлын яамны төлөөлөгч мэдэгджээ.
Ойролцоогоор 1000 орчим метр квадрат талбайг хамарсан энэ галын дуудлага ирснээс ердөө зургаан минутын дараа гал сөнөөгчид ирсэн бөгөөд хүний амь нас эрсдээгүй аж.
Хамгийн сүүлд пүрэв гаригт /2019.09.19/ ОХУ-ын Чечений БНУ-ын нийслэл Грозный дахь томоохон худалдааны төвд гал түймэр гарч, түймрийг унтраахад гал сөнөөх ангийн 12 машин, 50 ажилтан оролцсон байна. Энэ оны зургадугаар сард тус улсын Екатеринбург хотын томоохон худалдааны төвд гал гарч, 1500 орчим хүнийг худалдааны төвөөс нүүлгэн шилжүүлж байв. Мөн 2018 оны гуравдугаар сард Сибирийн Кемерово хотын Зимняя Вишня худалдааны төвд томоохон түймэр гарахад нийт 64 хүн амь үрэгдсэний 41 нь хүүхдүүд байжээ.Тухайн үед ослын гарцыг түгжсэн байснаас ийн олон хүн амь үрэгдсэн юм.
Эх сурвалж: TELLERREPORT
Холбоотой мэдээ