“Чингис хаан дэлхийн цом-2010” маргааш эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.23-нд нийтлэгдсэн

“Чингис хаан дэлхийн цом-2010” маргааш эхэлнэ

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны “Дэлхий цом” ангилалд багтах “Чингис хаан 2010” тэмцээн хоёр дахь удаагаа манай улсад зохион байгуулагдах гэж байна. Ирэх бямба, ням гаригт Спортын төв ордонд болох энэ жилийн тэмцээний шагналын сан ихэссэн, мөн “Лондон-2012” олимпийн наадмын эрхийн оноо олгох учир дэлхийн олон орны шилдэг тамирчид манай улсад хүрэлцэн ирээд байна.
Тэмцээнд оролцох баг тамирчдыг өчигдрөөс эхлэн хүлээн авсан бөгөөд тамирчид Баянгол зочид буудалд байрлаж, өчигдөр, өнөөдөр Спортын төв ордны “Б” зааланд тэмцээний бэлтгэлээ базааж байна. “Дэлхийн цом”-ын тэмцээний нэг өдрийн тасалбарын үнэ 50 мянган төгрөг бөгөөд Монголын үндэсний олон нийтийн телевиз болон С1 телевизүүд шууд дамжуулах юм.

Өнөөдөр 19.00 цагаас Спортын төв ордонд тэмцээний техникийн зөвлөгөөн болж, барилдааны сугалаа гарах бөгөөд барилдаан маргааш 10.00 цагаас эхэлнэ. Харин нээлтийн ажиллагаа 15.00 цагаас болох юм.

“Чингис хаан 2010” тэмцээний хөтөлбөр:

Долдугаар сарын 22-23
Тэмцээнд оролцох тамирчдыг хүлээж авах

Долдугаар сарын 23
18.00 – Шүүгчдийн зөвлөгөөн
19.00 – Техникийн зөвлөгөөн
20.00-22.00 – Хүлээн авалт

Долдугаар сарын 24
07.00-07.30 – Албан бус жингийн үзлэг
07.30-08.00 – Жин үзнэ
10.00 – Хэсгийн барилдаан /эр: 60, 66, 73 кг, эм: 48, 52, 57, 63 кг/
15.00 – Нээлтийн ажиллагаа
16.00 – Медалийн төлөөх барилдаанууд, Шагнал гардуулах ёслол

Долдугаар сарын 25
07.00-07.30 – Албан бус жингийн үзлэг
07.30-08.00 – Жин үзнэ
10.00 – Хэсгийн барилдаан /эр: 81, 90, -100, +100 кг, эм: 70, -78, +78 кг/
16.00 – Медалийн төлөөх барилдаанууд, Шагнал гардуулах ёслол
20.00 – Үдэлтийн үдэшлэг /Чингис хаан цогцолборт/

Долдугаар сарын 26-29
Олон улсын тамирчдын хамтарсан бэлтгэл

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж