"Монголын эзэнт гүрний бүрэн түүх" 5 боть ном хэвлэгдлээ | News.MN

"Монголын эзэнт гүрний бүрэн түүх" 5 боть ном хэвлэгдлээ

"Монголын эзэнт гүрний бүрэн түүх" 5 боть ном хэвлэгдлээ

"Монголын эзэнт гүрний бүрэн түүх" 5 боть ном хэвлэгдлээ

ХIII-XIV зуунд Чингис хаан болон түүнийг залгамжлагч их хаад Ази, Европыг дамнасан асар уудам нутгийг байлдан дагуулж, Номхон далайгаас Персийн булан хүртэлх олон улс орныг эрхшээлдээ оруулсан дэлхийн эзэнт гүрнийг байгуулсан билээ. Монголын эзэнт гүрэн нь дэлхийн хуурай газрын тэн хагасаас илүүг эрхшээлдээ оруулж, 200 гаруй жил оршин тогтнохдоо өрнө, дорнын олон орны эдийн засаг, соёлын солилцооны нэгдэлд тулгуурласан хөгжлийн шинэ эринийг нээж өгсөн бөгөөд тэр  нь хүн төрөлхтний түүхэнд дахин давтагдаагүй юм.

Энэ талаар дэлхийн олон оронд сурвалж, судалгааны зохиолууд тасралтгүй хэвлэгдсээр байгаа бөгөөд Монгол улсын түүхч эрдэмтэд энэ сэдвээр цөөнгүй бүтээлийг туурвисан билээ.

ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Монголын эзэнт гүрний салбарын судлаачид, бусад түүхчдийн сүүлийн 10 гаруй жилийн жилийн турш хийгдсэн судалгаанд түшиглэн Монголын эзэнт гүрний бүрэн түүх таван боть зохиолыг нэмж засварлан,  шинээр туурвин гаргаад байгаа юм.

Энэхүү таван боть номын нээлтийн үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлсэн үгэндээ “Монголынхоо түүхчдийн бичсэн Эзэнт гүрний таван боть түүхийн номыг нээх ёслолд оролцож байгаадаа баяртай байна. Учир нь өнөөдөр  Чингис хааны музей байгуулахаар яригдаж байна. Энэ цаг үетэй  давхацан “Монголын эзэнт улсын түүх” таван боть ном хэвлэгдэн нийтийн хүртээл болж байгаа нь бэлгэдэлтэй үйл явдал  юм. Энэ бүтээл нь нэгдүгээрт,  эзэнт гүрний түүхээр монографийн түвшинд гарсан анхны 5 боть гэдгээрээ ач холбогдолтой.  Хоёрдугаарт энэ 5 ботийг бүтээхэд монголын түүхээр судалгаа явуулдаг хүрээлэн,  их сургуулиудын эрдэмтэн судлаачид, хувь судлаачид зэрэг бүхий л  хүн оролцож бүтсэн гэдгээрээ онцлогтой болсон. Хичнээн олон хүн оролцоно төдий чинээ үнэн түүх бичигдэх ёстой. Түүхийг түүхчид бүтээдэг. Түүхчид ямар өнцгөөр харна ард түмэн тэгж л харна. Та бүхний сүүлийн 10 гаруй жилийн судалгааны үр дүнд энэ боть мэндэлж байгаа нь тус бүтээлийн үнэ цэнийг тодотгож өгч байгаа юм. Энэхүү  номыг бүтээсэн нийт түүхчдэдээ ШУА-ийн нэрийн өмнөөс болон  хувиасаа халуун баяр хүргэе” гэлээ. Тэрбээр бас сүүлийн жилүүдэд их сургууль, хүрээлэнгүүд нийлж хамтарсан  ном бүтээл гаргадаг болсон. Энэ бол олзуурхууштай  маш сайн заншил тогтож байна гэдгийг онцолж байлаа.

Монголын түүх судлаач эрдэмтэд энэхүү 5 боть бүтээлийн өмнө Монголын эртний улсуудын тухай мөн боть ном гаргажээ.

“Монголын эзэнт улсын түүх” цувралын тэргүүн боть “Их Монгол улс” бүтээлийг академич Ж.Болдбаатар, доктор Ц.Цэрэндорж, доктор, профессор С.Цолмон, доктор А.Пунсаг, доктор Ц.Энхчимэг нар хамтран бичсэн байна.  Тус бүтээлд Хүннүгээс эхтэй монгол төрийн уламжлалд тулгуурлан байгуулагдсан Монголын ханлигаас эхлээд, Чингис хаан, Өгэдэй, Гүюг, Мөнх хааны үеийг хүртэлх Монгол улсын түүхийг багтаасан агаад сүүлийн үеийн түүх, археологийн судалгааны ололтыг аль болох ашиглахыг оролдсоны дээр, бичгийн сурвалжийн мэдээг  эш татаж, баталгаа нотолгоо болгохыг хичээсэн болно.

“Монголын эзэнт улсын түүх” цувралын II боть “Монголын Юань улс” зохиолд Юань улсад төрийн төвлөрсөн эрхийг чангатгасан нь улс төр төдтийгүй, эдийн засгийн хувьд олон төрлийн аж ахуйг зэрэгцүүлэн хөгжүүлсэн тухай зэрэг нийгэм, эдийн засгийн түүхийн талаар тодорхой саналуудыг дэвшүүлсэн байна.

“Монголын эзэнт улсын түүх” цувралын III боть “Монголын Алтан Ордны улс” зохиолыг доктор С.Цолмон туурвисан. Алтан Ордны улсын талаар сүүлийн үед гарсан судалгааны үр дүн, олдвор, баримт зэрэгт тулгуурлан шинэ баримт материалд тулгуурлан авч үзсэн юм.

“Монголын эзэнт улсын түүх” цувралын IV боть “Монголын Цагадайн улс” зохиолыг доктор Ц.Энхчимэг бичсэн бөгөөд Дундад Азийн бүс нутагт Монголын эзэнт гүрний зүгээс хэрэгжүүлсэн бодлого, мөн түүний нөлөө нь Цагадайн хант улсын нутаг дэвсгэрт хэрхэн хэрэгжсэн, бүс нутгийн түүхэнд монголчуудын гүйцэтгэсэн үүрэг зэргийг авч үзсэн байна.

“Монголын эзэнт улсын түүх” цувралын V боть “Монголын Ил хант улс” зохиолыг доктор Л.Ганбат, А.Энхбат нар хамтран бичсэн юм. Зохиолд Ил хаадын зүгээс Бага Ази, Ойрхи дорнодын бүс нутагт явуулсан улс төрийн бодлого, үйл ажиллагаа, монголчуудын бүс нутагт үзүүлсэн нөлөөлөл, Бага Азийн бүс нутаг очсон монгол овог аймгийн түүх, соёлын талаар авч үзжээ.

Эх сурвалж:Шинжлэх ухааны академи

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Цогт 2019-09-21 202.9.42.19

Худалдаанд гарсан уу? ямар үнэтэй бол???

Avatar

Зочин 2019-09-21 64.119.18.164

super

Avatar

Selenge nutag 2019-09-21 202.131.225.197

xydaldaj avie. Xaanaas avax ve??? Geriinxee xoimor altan sydar bolgon erxemlen zalmoi. Ur xuuxduuddee unshuulj Ix Ezent gurnii tuuxiig taniulie, meduulie, bishruulie.

Avatar

Zorigt 2019-09-21 122.201.21.13

Хаана ямар үнээр зарж байна вэ? Хүргэлт үйлчилгээ байна уу?

Avatar

ЧД иргэн 2019-09-21 202.179.27.173

Шинэ юмаар огт баяжуулаагуй. хуучин юмаа л урд хойно нь оруулаад дахин дахин хэвлэж гаргаад байдаг нь ямар учиртай юм бэ….Хэдэн жилийн өмнө бас 5 боть ном гарлаа л гэсэн. Гадаад орнуудад байгаа Монголтой холбоотой архивын материлааа очиж судлаач ээ. тэгээд шинэ ботуудыг гаргамаар байна.

Avatar

Иргэн 2019-09-21 114.33.59.69

Шүүмжлэх гэсэнгүй ээ. Гэхдээ түүхийг түүхчид бүтээхгүй болов уу гэж бодож байна. Сайхан бүтээл болсон байна. Good job

Avatar

Зочин 2019-09-21 103.212.117.106

Түүхчид сайн байна.

Avatar

Dulamka 2019-09-21 103.212.119.68

sain

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж