АНУ Ираны төв банкинд хориг тавьжээ | News.MN

АНУ Ираны төв банкинд хориг тавьжээ

АНУ Ираны төв банкинд хориг тавьжээ

АНУ Ираны төв банкинд хориг тавьжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доанльд Трамп Ираны төв банкны эсрэг хориг тавьж буй тухайгаа мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт Саудын Арабын газрын тосны байгууламжуудад Ираны талаас халдсан нь АНУ-ын хоригт орох нөхцөл болсон байна. Гэхдээ Иран улс уг халдлагыг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Тус улсын Сангийн сайд Стивен Мнучины хэлснээр уг хоригийн гол зорилго нь Ираны Исламын Хувьсгалт Гвард байгууллагын санхүүжилтийг зогсоох бөгөөд Төв банкыг нь ийнхүү хоригт оруулснаар Иран улсад гадаадаас хүмүүнлэгийн тусламж, бараа бүтээгдэхүүн нэвтрэх боломж хязгаарлагдах эрсдэлтэй ажээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп Конгрессийн гишүүдтэй өчигдөр /2019.09.20/ Иранд ямар хариу арга хэмжээ авах талаар хэлэлцсэн бөгөөд зарим хатуу үзэл баримтлалтай гишүүд шууд зэвсгийн цохилт өгөр санал дэвшүүлж байсан ч хориг тавих нь хамгийн зөв шийдэл гэж Трамп үзжээ. Хүсвэл Иранд зэвсгийн цохилт өгөхөд бэлэн байгаа ч яг одоогийн нөхцөлд дээрх арга хэмжээ тохиромжтой гэж үзсэн Трамп энэхүү эдийн засгийн хориг нь өмнө нь хэнд ч хэзээ ч авч байгаагүй хатуу арга хэмжээ гэдгийг онцолсон байна.

Эх сурвалж: Reuters

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-21 146.115.163.21

Ooo huurhii odoo bur YAG DELBELSEN boltsonuu. Ug n delbelsen ch baij magad geed bsiin. Amar boljee. Humuus zuudendee itgeel yavdag. Mongold neft oldvol shuud manai heden hasaguudiig terror bolgoj baaduudaal buun dain bolno doo. Az bolj bsangui.

Avatar

Зочин 2019-09-21 90.216.52.124

Иран асар их газрын тосны нөөцтэй болхоор цаг үргэлж зүгээр байлгахгүй, янз янзаар үзэж байх шивдээ. Ирак шиг бас нэг заваарсан улс болгох санаатай үхлээлдээ.

Avatar

дима 2019-09-21 202.9.43.87

ким роухамени хоёрыг л цэвэрхэн устгачихвал дэлхий сайхан болох гээд айгаа юм бишүү одоо хятад улсад маш хатуу хориг тавьж байж ардчилалыг нь жаахан хөгжүлж өгмөөр юм

Avatar

зочин 2019-09-21 182.160.35.225

чи ардчилалтайгаа зайл цаашаа, бусад орнууд өөрийн замаараа яваг, чам шиг ардчиллын нэрэн дор бусдын хэрэгт хошуу дүрдэг хүмүүс л дайн гаргаж байдаг юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж