АНУ Ираны төв банкинд хориг тавьжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.21-нд нийтлэгдсэн

АНУ Ираны төв банкинд хориг тавьжээ

АНУ Ираны төв банкинд хориг тавьжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доанльд Трамп Ираны төв банкны эсрэг хориг тавьж буй тухайгаа мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт Саудын Арабын газрын тосны байгууламжуудад Ираны талаас халдсан нь АНУ-ын хоригт орох нөхцөл болсон байна. Гэхдээ Иран улс уг халдлагыг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Тус улсын Сангийн сайд Стивен Мнучины хэлснээр уг хоригийн гол зорилго нь Ираны Исламын Хувьсгалт Гвард байгууллагын санхүүжилтийг зогсоох бөгөөд Төв банкыг нь ийнхүү хоригт оруулснаар Иран улсад гадаадаас хүмүүнлэгийн тусламж, бараа бүтээгдэхүүн нэвтрэх боломж хязгаарлагдах эрсдэлтэй ажээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп Конгрессийн гишүүдтэй өчигдөр /2019.09.20/ Иранд ямар хариу арга хэмжээ авах талаар хэлэлцсэн бөгөөд зарим хатуу үзэл баримтлалтай гишүүд шууд зэвсгийн цохилт өгөр санал дэвшүүлж байсан ч хориг тавих нь хамгийн зөв шийдэл гэж Трамп үзжээ. Хүсвэл Иранд зэвсгийн цохилт өгөхөд бэлэн байгаа ч яг одоогийн нөхцөлд дээрх арга хэмжээ тохиромжтой гэж үзсэн Трамп энэхүү эдийн засгийн хориг нь өмнө нь хэнд ч хэзээ ч авч байгаагүй хатуу арга хэмжээ гэдгийг онцолсон байна.

Эх сурвалж: Reuters

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж