"Танкийн биатлон-2019" тэмцээн өнөөдөр /2019.09.21/гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тэмцээнд Зэвсэгт хүчний долоон ангийн тамирчид оролцож байгаа бөгөөд тэмцээн 016 дугаар ангийн хээрийн сургалтын төв дээр зохион байгуулагдаж байна. Уг тэмцээний жил бүрийн аварга, шилдэг танкчид ОХУ-аас зохион байгуулдаг "Армейские игры" наадмын " Танкийн биатлон" тэмцээний төрөлд амжилттай оролцож ирсэн арвин туршлагатай.
ЭХ СУРВАЛЖ: ЗЭВСЭГ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ