Ая зохиогч Г.Ганг өвчний улмаас нас баржээ | News.MN

Ая зохиогч Г.Ганг өвчний улмаас нас баржээ

Ая зохиогч Г.Ганг өвчний улмаас нас баржээ

Ая зохиогч Г.Ганг өвчний улмаас нас баржээ

“Madness” хамтлагийн анхны соло гитарчин, ая зохиогч  Г.Ганг өнгөрсөн шөнө  /2019.09.20/ өвчний улмаас тэнгэрийн орноо одож, Монголын урлагт нөхөж  барашгүй уй тохиолоо.

Г.Ганг гайхалтай уран бүтээлч байсан. Тэр ая зохиохоос гадна дууны үг ганган бичдэг дахин давтагдашгүй аялгууг зүрх сэтгэлээрээ амилуулдаг гайхалтай авьяас билэгтэй уран бүтээлч байлаа.

Номин талст хамтлагийн "Чинийх" дууных нь үг, аяыг Г.Ганг ганган бичсэн. Мөн  “Зөрлөг” киноны дуу  “Халамцуу салхи”,“Киви”-д зохиож өгсөн “Хайр нь арын нь даана”, “Маднесс”-ын Сайхнаагийн дуулдаг “Амьдрал чамд” дууг хэзээ ч, хэд ч сонссон уйддаггүй.

Түүнийг дуучин Daisy-гийн нөхөр гэдгээр илүү сайн таньж болох юм. Рок, попын хамгийн өвөрмөц, авьяаслаг энэ гэр бүлийн хоёр уран бүтээлийн маш сайн хамтрагчид байсан. Г.Ганг Daisy-гийн уран бүтээл, цомгийн ажлын бараг 70 хувийг нугалдаг гэдгийг хайрт гэргий нь нэгэн ярилцлагадаа хэлж байжээ.

Ая зохиогч Г.Гангийн гэр  бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, ах, дүү хамаатан садан, анд найз, журмын нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bayarmaa  2019-09-21 202.9.42.121

Uneheer hovorhon avyastai medremjtei uran buteelch zaluu bailaa.Denduu ert butslaadaa.Uneheer haramsaltai baina.Naiz mini taivan noirsdoo.Gun emgenel ilerhiiley.Um ma ni bad me hum.

Avatar

Зочин 2019-09-21 202.9.42.121

Ховорхон төрөх авьяастай, бусдаас нэг л өөр нэгэн байж дээ. Арай эрт явчихлаа даа. Эргэж монголдоо төрөөрэй та. УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ!

Avatar

Зочин 2019-09-21 202.9.42.121

Намайг авахаар намар ирлээ
Үзэсгэлэнт сайхан намар ирлээ
Зөөлөн бороотой ирлээ
Явья аа, чиний ээлж ирлээ гэлээ

Намарт би учраа хэллээ
Цаг минь болсныг би мэдсэнгүй
Цайгаа ууж амжсангүй
Энэ дуугаа дуусгаж чадсангүй…

Үгийг Ганг (Маднесс, "Зочин" )

Avatar

Зочин 2019-09-21 202.9.43.255

г.ганг биш ганбаатарын ганхуяг гэдгийн

Avatar

Хандаа(USA) 2019-09-21 172.58.191.41

Хөөрхий яасан эрт буцаавдээ. Ар гэрийхэнд нь эмгэнэл илэрхийлье.

Avatar

Зочин 2019-09-21 43.242.242.57

TAMHNII TUN HETERJEE

Avatar

Зочин 2019-09-21 103.26.194.51

Bitgii h***. Elegnii hund uvchnuur uud bolsiin. Huniig uhel zovlongoor bitgii tavla. Chi uuruu iim bdald orohgui gesen batalgaa bhgui shu

Avatar

Зочин 2019-09-21 202.55.188.90

Тэр х****л идсэн хар тамхинаас чинь хол хүн байлаа.

Avatar

tt 2019-09-21 59.153.114.109

hairan saihan avyas, Um mani bad me hum. Amidda bie bienee hairlaya

Avatar

Зочин 2019-09-21 202.9.43.49

хайран залуу харамсаж байна ум ма ни бад мэ хум

Avatar

Зочин 2019-09-21 202.179.25.147

denduu zaluugaaraa yumaa daa

Avatar

Зочин 2019-09-21 202.9.42.243

гүн эмгэнэл илэрхийлье, харамсаад барахгүй

Avatar

Зочин 2019-09-21 66.181.161.4

Гэр бүлд нь эмгэнэл илэрхийлье.Ум сайн амгалан болтугай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж