Олборлолт хийж байсан 125 техник, бусад тоног төхөөрөмжийг буулгуулав | News.MN

Олборлолт хийж байсан 125 техник, бусад тоног төхөөрөмжийг буулгуулав

Олборлолт хийж байсан 125 техник, бусад тоног төхөөрөмжийг буулгуулав

Олборлолт хийж байсан 125 техник, бусад тоног төхөөрөмжийг буулгуулав

Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлт гэх газарт байрлах “Аум Алт” компанитай ашиглалтын нөхөн сэргээлт хийлгэх, туслан гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байсан нэг аж ахуй нэгж, 19 иргэний олборлолтын үйл ажиллагааг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зогсоож, 35 экскаватор, 1 бульдозер, 34 ковш, 55 хүнд даацын ачааны автомашин болон гэр, усан буу, алт угаах тоног төхөөрөмж зэргийг буулгууллаа.

Тухайн иргэд, аж ахуй нэгжийн олборлолт явуулж байсан газарт нөхөн сэргээлт хийж, орон нутагт хүлээлгэж өгөхийг “Аум Алт” ХХК-д даалгав.

Мөн тус суманд олборлолт хийж байсан “Баярс гоулд” компанийн үйл ажиллагааг МХЕГ-ын улсын ахлах байцаагчидтай хамтран шалгахад нөхөн сэргээлт хийгдээгүй, улсын байцаагчийн өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт хангалтгүй байв. Түүнчлэн “Аум Алт” компани ТЭЗҮ шинэчлэх шаардлагатай, зөвшөөрөлгүй блокоос олборлолт хийсэн зэрэг зөрчил илэрчээ. Иймд эдгээр компаниудын олборлолтын үйл ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлж, нөхөн сэргээлт хийх, зөрчил арилгахыг үүрэг болголоо.

“Аум Алт” ХХК нь 2016 онд 60 га, 2017 онд 80 га, 2018 онд 50 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн бол 2019 онд 50 га, Баярс гоулд ХХК 15 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

 ЭХ СУРВАЛЖ: МХЕГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-21 202.9.44.172

Хэцүү ч юм аа даа ажлуулая гэхээр алтны энэ бичил болон дунд зэргийн уурхайнууд байгаль орчныг асар ихээр сүйтгэдэг ! Байгалын унаган төрхийг аймшигтайгаар, зэрлэгээр дахин сэргэхгүйгээр өөрчилж сүйтгэдэг ! Ажлуулахгүй байя гэхээр ажлын байр багасана, Монгол улсын алтны нөөц дундрах аюултай.Нүд хальтрмаар байгалын унаган төрхийг алдагдуулж ухаж сэндийчсэн газартай сүүлийн үед их тааралдах болсон доо. Ер нь Монгол улс цаашдаа том орд болох Оюу толгой, Таван толгой мэтийн ашиглаж үр өгөөжийг нь хү

Avatar

Нямдаваа 2019-09-21 202.126.89.174

Түр хугацаагаар гэдэг нь л асуудалтай бна… Энэ сайхан техникүүдийг улс орны бүтээн байгуулалтад ашиглах юм сан.. Ухаж сүйтгэхэд биш

Avatar

Зочин 2019-09-21 202.21.118.186

нөхөн сэргээлтээ чанартай сайн гүйцэтгэж байвал болоошдээ.

Avatar

Зочин 2019-09-21 150.129.140.202

байгаль хэн төлж өгөх вэ Орон нутаг хохирлоо авмаар байна

Avatar

зочин 2019-09-21 66.181.161.5

Нэлээд олон хүн, асар үнэтэй техник хэрэгслэлүүд хог болоод зогсож байгаа юм биз дээ ! . Сайн ч юм биш дээ …

Avatar

Зочин 2019-09-21 150.129.142.74

БАЯНХОНГОР ГОВЬАЛТАЙ АЙМАГТ ХУУЛЬ БУС АЛТ ОЛБОРЛОГЧ , БАЙГАЛ СҮЙТГЭГЧДЫГ ХЭЗЭЭ БОЛИУЛАХ ВЭ? ДАРГА АА ,

Avatar

болдоо 2019-09-21 202.126.89.236

зөв шүү …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж