БОАЖЯ-ыг ИЗНН авах сонирхолтой байна

Хуучирсан мэдээ: 2015.08.12-нд нийтлэгдсэн

БОАЖЯ-ыг ИЗНН авах сонирхолтой байна

Хэдийгээр ИЗНН-ын гурван даргын нэг С.Дэмбэрэл засагт сайд болохгүй гэдгээ мэдэгдсэн ч намын аппарат нь БОАЖЯ-ыг авах сонирхолтой байгаа бололтой.

ИЗНН-ынхан Ч.Сайханбилэгийн засагт дэд сайдын нэг суудал авсан.

Тэгвэл энэ удаад АН-аас гурван дэд сайд өгье гэсэн санал тавьсан ч тус намынхан БОАЖЯ-ыг авна гэдгээ хэлжээ.  

Хэрэв ИЗНН-д БОАЖЯ-ыг өгвөл С.Дэмбэрэлийг болгох ёстой гэж жирийн гишүүд нь үзэж байгаа юм байна.   Түүнийг БОАЖЯ-ыг өлхөн аваад явчихаж чадна гэж намын жирийн гишүүд нь итгэж байгаагаа удирдлагууддаа дуулгажээ. Засгийн асуудалтай холбоотойгоор намуудын дунд янз бүрийн яриа хөөрөө ийнхүү өрнөж байгаа сураг сонсогдож байна.

Т.СОЛОНГО

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж