Хэдийгээр ИЗНН-ын гурван даргын нэг С.Дэмбэрэл засагт сайд болохгүй гэдгээ мэдэгдсэн ч намын аппарат нь БОАЖЯ-ыг авах сонирхолтой байгаа бололтой.
ИЗНН-ынхан Ч.Сайханбилэгийн засагт дэд сайдын нэг суудал авсан.
Тэгвэл энэ удаад АН-аас гурван дэд сайд өгье гэсэн санал тавьсан ч тус намынхан БОАЖЯ-ыг авна гэдгээ хэлжээ.
Хэрэв ИЗНН-д БОАЖЯ-ыг өгвөл С.Дэмбэрэлийг болгох ёстой гэж жирийн гишүүд нь үзэж байгаа юм байна. Түүнийг БОАЖЯ-ыг өлхөн аваад явчихаж чадна гэж намын жирийн гишүүд нь итгэж байгаагаа удирдлагууддаа дуулгажээ. Засгийн асуудалтай холбоотойгоор намуудын дунд янз бүрийн яриа хөөрөө ийнхүү өрнөж байгаа сураг сонсогдож байна.
Т.СОЛОНГО