Тохижилт үйлчилгээний байгууллагуудын “Хот өвөлд бэлэн” тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2019.09.21-нд нийтлэгдсэн

Тохижилт үйлчилгээний байгууллагуудын “Хот өвөлд бэлэн” тэмцээн боллоо

Тохижилт үйлчилгээний байгууллагуудын “Хот өвөлд бэлэн” тэмцээн боллоо

Нийслэлийн Тохижилт үйлчилгээний байгууллагуудын “Хот өвөлд бэлэн” ур чадварын тэмцээн Авто худалдааны нэгдсэн төвд боллоо. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тэргүүтэй албаныхан оролцов. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өвөлжилтийн бэлэн байдлыг танилцуулах, туршлага солилцох, иргэд олон нийтэд  үзүүлж байгаа хог хаягдлын үйлчилгээний менежментийг сайжруулах зорилгоор энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.

Энэ үеэр нийслэлийн Тохижилт үйлчилгээний байгууллагууд  давс, бодис цацдаг төхөөрөмж, тусгай зориулалтын машин техник, багаж хэрэгслүүдээ  дэлгэн үзүүлж, өөр өөрсдийн ажлаа сурталчлан таниулж байв.

“Үүрийн таван жингээс үдшийн бүрий болтол их хотыг цэвэр цэмцгэр байлгах гэж бие сэтгэлээ зориулан ажилладаг ажилтан албан хаагчдад нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Тохижилт үйлчилгээний ажилтан албан хаагчдыг төрийн албан хаагчийн орон сууцанд оруулах, шат дараатай ажлуудыг төлөвлөж нийгмийн асуудалд нь  анхаарч ажиллах болно”  хэмээн  хотын Захирагч С.Амарсайхан хэллээ.

Анх удаа зохион байгуулж байгаа Тохижилт үйлчилгээний байгууллагуудын ур чадварын тэмцээнийг  жил болгон хийх аж. Ур чадварын тэмцээнийн нэгдүгээр байранд Хан-Уул дүүргийн “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ, хоёрдугаар байранд Улаанбаатар шинэчлэл ХХК, гуравдугаар байранд Сонгинохайрхан дүүргийн Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ тус тус шалгарлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж