Трамп Зукербергийг Цагаан ордонд хүлээн авч уулзжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.20-нд нийтлэгдсэн

Трамп Зукербергийг Цагаан ордонд хүлээн авч уулзжээ

Трамп Зукербергийг Цагаан ордонд хүлээн авч уулзжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр /2019.09.20/ “Facebook” компанийн тэргүүн Марк Зукербергийг Цагаан ордны Зууван танхимд хүлээн авч уулзжээ. “Марк Зукербергтэй уулзахад таатай байлаа” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч өөрийн твиттер хуудаснаа жиргэсэн байна. Уулзалтын үеэр ямар асуудлыг хэлэлцсэн эсэх нь одоогоор хараахан тодорхой болоогүй байгаа ажээ.

Зукерберг интернетийн зохицуулалт, дижитал нууцлал, цензур, улс төрийн зар сурталчилгааны асуудлыг хэлэлцэхээр энэ долоо хоногт Конгрессын гишүүдтэй мөн уулзахаар болжээ.“Facebook” компани 2016 оны Ерөнхйилөгчийн сонгуулийн үеэр олон арван сая хэрэглэгчийнхээ мэдээллийг алдаж, энэхүү мэдээллийг нь сонгуулийн үеэр хууль бусаар ашигласан хэрэгт буруутгагдаж, энэ асуудлаар Зукерберг хоёр ч удаа Конгрессийн сонсгол оролцож байсан юм.

 

 Эх сурвалж:  REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж