Бээжингийн мега-нисэх онгоцны буудлыг маргааш нээнэ

Хуучирсан мэдээ: 2019.09.20-нд нийтлэгдсэн

Бээжингийн мега-нисэх онгоцны буудлыг маргааш нээнэ

Бээжингийн мега-нисэх онгоцны буудлыг маргааш нээнэ

БНХАУ үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан бүтээн байгуулсан “Дашин” олон улсын шинэ мега-нисэх буудал тус улсын нийслэл Бээжин хотын өмнө зүгт маргааш үүд хаалгаа нээх гэж байна. Тус нисэх буудлын анхны туршилтын нислэгийг ойрын өдрүүдэд дэлхийн хамгийн том нисэх онгоц “Эйрбус А380”-аар үйлдэхээр болсон тухай Хятадын мэдээллийн хэрэгслүүд онцолсон байна.

"Дашин" нисэх буудлын төсөлд нийт 11,5 тэрбум ам.доллар төсөвлөж, барилгын ажлыг 2014 онд эхлүүлжээ. Нисэх буудлын нэр “Далайн од” гэсэн утгатай бөгөөд салаалсан таван терминал гол танхимтай холбогдох ерөнхий зохион байгуулалттай юм байна. Тус нисэх буудал нь хотын төвөөс 50 км-ын зайд байрлах бөгөөд Бээжин хотын гол асуудал болох замын түгжрэлээс ангид байхаар тооцоолжээ.

Хэдийгээр худалдааны томоохон төв, дурсгалт газар, бизнессийн гудамжаас хол зайтай ч 160 км цагийн хурдтай явах хурдны галт тэрэгний тусламжтайгаар ердөө 20 минутад хотын төвд ирэх боломжтой юм байна.

"Дашин" нисэх буудлын удирдлагууд 2025 он гэхэд үүгээр нэг жилд 72 сая зорчигч үйлчлүүлж, 2 сая тонн ачаа тээвэрлэхээр зорьж буй бол цаашид зорчигчдын тоог 100 сая болгож, 4 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөжээ.

Бээжингийн олон улсын нисэх буудал нь 2018 онд 100 сая гаруй зорчигчид үйлчилсэн ба дэлхийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй нисэх буудлуудын хоёрдугаарт жагсдаг. Тус жагсаалтын нэгдүгээрт АНУ-ын Атлантагийн нисэх буудал бичигддэг бол 2022 он гэхэд БНХАУ агаарын зорчигч тээврийн салбарын зах зээлийг тэргүүлэх зорилт тавьжээ.

Олон улсын ажиглагчид энэхүү шинэ онгоцны буудал нь хүндхэн нөхцөлд байгаа Бээжингийн замын түгжрэлийг улам бүр дордуулж магадгүй гэж үзэж буй юм байна.

А.САНАА
Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж