Сонсголонгийн гүүрийн хөдөлгөөнийг нээлээ

Хуучирсан мэдээ: 2019.09.20-нд нийтлэгдсэн

Сонсголонгийн гүүрийн хөдөлгөөнийг нээлээ

Сонсголонгийн гүүрийн хөдөлгөөнийг нээлээ

Сонсголонгийн хуучин гүүрийг шинэчлэн засах ажил дуусаж, өнөөдөр /2019.09.20/ хөдөлгөөнийг нээлээ. Нийтдээ 200 гаруй км урттай гүүрийн хөдөлгөөн нээгдсэнээр Сонсголон орчмын авто замын түгжрэлийг 20 гаруй хувиар бууруулна гэж үзэж байна. Тус гүүрээр хүнд даацын автомашинууд түлхүү зорчдог байна. Уг гүүрийг шинэчлэн засах ажил өнгөрсөн долдугаар сарын 16-нд эхэлж байсан бөгөөд хоёр сарын дараа ашиглалтад орж байна.

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Сонсголонгийн төмөр бетон гүүрийг шинээр барих төслийн хүрээнд дээрх ажил хийгдсэн юм.

Гүүр нь явган хүний замтайгаас гадна гэрэлтүүлэгтэй юм.  Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Бээжин Юни-Констракшн Групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр үндэсний үйлдвэрлэгч “Гангүүр” компаниуд ажиллажээ.

Б.ЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж