Ким Тэ Хи, Рэйн нар хоёр дахь охиноо өлгийдөн авчээ

Хуучирсан мэдээ: 2019.09.20-нд нийтлэгдсэн

Ким Тэ Хи, Рэйн нар хоёр дахь охиноо өлгийдөн авчээ

Ким Тэ Хи, Рэйн нар хоёр дахь охиноо өлгийдөн авчээ

Өмнөд Солонгосын хамгийн алдартай хосуудын нэг болох жүжигчин Ким Тэ Хи, Дуучин Рэйн нар өчигдөр /2019.09.19/ хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан талаар хэвлэлүүд мэдээлжээ. Тэд 2017 онд хүримаа хийж, тус оныхоо аравдугаар сард охинтой болж байсан юм. Гэр бүлийн шинэхэн гишүүн мөн л охин бөгөөд ингээд алдарт дуучны гэр бүл хоёр охинтой болж байна.

“Диваажингийн шат”, “IRIS” зэрэг киногоороо олонд танигдсан жүжигчин бүсгүй хувийн амьдралдаа анхаарлаа хандуулж,  2015 оноос хойш дэлгэцийн бүтээлд тоглоогүй билээ. Жүжигчин бүсгүй амаржсан талаар түүний харьяалагддаг “Story J Company” компаниас анх мэдээлсэн бөгөөд тэрбээр Сөүлийн эмнэлэгт амаржжээ.

Эх сурвалж: The Star

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж