Том оврын автобус осол гаргалаа

Хуучирсан мэдээ: 2015.08.12-нд нийтлэгдсэн

Том оврын автобус осол гаргалаа

“Сутайн буянт” компанийн 5-005 номерын нийтийн тээврийн том оврын автобус  өнөөдөр III, IV хорооллын эцэст ноцтой осол гаргажээ.

Ингэхдээ замын хашлагыг давж, автобусны буудал дээрх саравч, сандлыг мөргөсөн бөгөөд ослын улмаас хоёр хүн хүнд бэртэж, ГССҮТ-д хүргэгдсэн гэж эх сурвалж мэдээллээ.

Ослын газар  БГД-ийн замын цагдаагийн газрынхан ажиллаж, хэмжилт хийж байгаа тул дэлгэрэнгүй мэдээллэл өгөх боломжгүй байна.

Д.ЖАГАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж