Монгол, Японы парламентын бүлгийн даргын айлчлал үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2019.09.20-нд нийтлэгдсэн

Монгол, Японы парламентын бүлгийн даргын айлчлал үргэлжилж байна

-Манай сурвалжлагч Ш.Оюунчимэг Токио хотоос мэдээлж байна-


Монгол, Японы парламентын бүлгийн дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын айлчлал Токио хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэрбээр өнөөдөр /2019.09.20/ Японы зөвлөхүүдийн танхимын дарга А.Санто, Япон улсын төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима нарт бараалхлаа.

Японы зөвлөхүүдийн танхимын дарга А.Сантод бараалхлаа

Уулзалтын эхэнд хатагтай А.Санто Монгол Японы парламентын бүлгийн даргын айлчилж байгаад талархаад, Монгол Улстай бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгийг тодотгосон юм. Монгол, Японы парламентын бүлгийн дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Манай “гуравдагч хөрш” Япон улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд үүнд Монголын парламент, Засгийн газар өндөр ач холбогдол өгдөг. Хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа өргөжин, өндөр түвшний солилцоо идэвхтэ өрнөж буйд сэтгэл нэн таатай. Монгол Улсын Засгийн газар Уланбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал төслийн менежментийн концессын гэрээнд талууд гарын үсэг зурснаар гэрээ энэ есдүгээр сараас хүчин төгөлдөр болсон. Монголын тал нисэх онгоцны буудлын аюулгүй үйл ажиллагааг хангаж, 2020 онд аль болох хурдан ашиглалтад оруулахад анхаарч ажиллах болно.  Энэхүү шинэ нисэх онгоцны буудал нээгдсэнээр агаарын урсгал нэмэгдэж, хоёр орны эдийн засгийн өсөлтөд чухал ач холбогдол оруулна гэдэг итгэлтэй байна. Цаашид хоёр улсын эдийн засаг, нийгэм, соёл, спорт зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж ажиллах тал Монголын тал анхаарч ажиллана” гэлээ.

Мөн энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хатагтай А.Сантог Монгол Улсад айлчлахыг урьсан юм.

Япон улсын төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимад бараалхлаа

Түүний дараа Монгол, Японы парламентын бүлгийн дарга Д.Сумъяабазар Япон улсын төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимад бараалхлаа. Энэ үеэр талууд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ шатанд гаргах чиглэлээр санал солилцож, Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэхэд Япон улсын дэмжлэг, туслалцаа онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг Монголын төр өндрөөр үнэлж, гүнээ талархаж байгааг Д.Сумъяабазар сайд дамжуулсан юм. Японы улсын дэмжлэг цаашид бие даасан хөгжилд ихээхэн чухал үүрэгтэй гэдгийг онцолж юм.

Токио хотын захирагчтай санал солилцлоо

Монгол, Японы бүлгийн даргын гурав дахь уулзалт, Токио хотын дарга Ю.Киокэтэй уулзлаа. Тэд хоёр улсын хотын хөгжил, талууд харилцан солилцох туршлага,  Япон улсын тухайд хэрэглээгээ багасгаж хог хаягдлыг дахин боловсруулан ашиглах чиглэлд илүү их анхаардаг нь хотын хөгжилд маш чухал нөлөө үзүүлдэг тул Монгол улс энэ чиглэлд анхаарах хэрэгтэйг токио хотын дарга онцоллоо. УИХ дахь Монгол японы парламентын бүлгийн айлчлалын хүрээнд уул уурхай эдийн засаг нийгмийн чиглэлд хамтран ажиллах олон асуудлыг хэлэлцэхээс гадна ирэх онд болох Токио 2020 олимпын үеэр Монголиан Хаус арга хэмжээг Япон улсын элчин сайдын яамтай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж