Прокурорын байгууллагын 85 жилийн ой тохиож байна

Хуучирсан мэдээ: 2015.08.12-нд нийтлэгдсэн

Прокурорын байгууллагын 85 жилийн ой тохиож байна

Прокурорын байгууллагын 85 жилийн ой тохиож байна

Монгол Улсад Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойг угтаж Орхон аймгийн прокурорын газраас 85 жилийн ойн баярын мэндчилгээ хүлээн авах ажиллагааг 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр орон нутагтаа зохион байгуулж, 2015 онд хяналтын ажлын чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил болон 85 жилийн ойгоо угтаж хийсэн бүтээлч ажлуудын талаар танилцуулга мэдээлэл хийв.

Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн, ИТХ-ын нарийн бичгийн дарга, Монгол Улсын гавьяат хуульч С.Цэгмэд, ахмад прокурор, Монгол Улсын гавьяат хуульч Б.Дашням, ахмад прокурор М.Найдан нар болон хамтран ажилладаг хууль хяналтын байгууллагын дарга, удирдлагууд хүрэлцэн ирж баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Энэхүү арга хэмжээний үеэр эрхэлсэн ажилдаа идэвхи, зүтгэл гарган ажиллаж байгаа туслах прокурор Э.Улаанаа, хяналтын прокурор Т.Ганзориг, Ц.Идэрмөнх, туслах ажилтан Б.Пүрэвзагд, Б.Долгорсүрэн, Т.Дэлгэрмэнд, аймгийн прокурорын туслах ажилтан Г.Ариунзул, програмист Э.Баттөр, ня-бо Ч.Данбаяр, жижүүр З.Энхжаргал, Д.Дагвацэрэн нарын 11 хүн шагнагдлаа.

Орхон аймгийн прокурорын газар

Хэвлэл мэдээллийн алба

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж