Либертари үзлээс жийрхдэг шалтгаан – 6 | News.MN

Либертари үзлээс жийрхдэг шалтгаан – 6

Либертари үзлээс жийрхдэг шалтгаан

Либертари үзлээс жийрхдэг шалтгаан – 6

Манай сайт өмнө нь Философийн ухааны доктор Б.Батчулуунтай хамтран “Философийн булан”, “Либертари булан”-гуудыг эрхлэн гаргаж байсан билээ. Энэ удаа түүний 15 цуврал өгүүллийг тавих гэж байна. Доктор Б.Батчулуун энэ нийтлэлүүддээ Монгол дахь либертари үзэлд учирч буй саад, бэрхшээлийг философи, нийгмийн психологийн үүднээс задлан шинжилж буй тул өмнө нь эрхлэн гаргаж байсан “Философи” болон “Либертари” булангуудын үргэлжлэл хэмээн ойлгож болно. 7 хоног бүрийн Даваа, Баасан гаригт нийтлэгдэх өгүүллүүдийг таалан соёрхоно уу.


(ХУВИЙН ӨМЧИЙН ТАЛААРХ “ЖИГТЭЙ” ОЙЛГОЛТ)

Амь нас, өмч, эрх чөлөө. Энэ гурвыг төрөлх эрх гэдэг. Зарим суутнууд энэ гурвыг “аксиом” (Нобелийн шагналт философич Бэртран Рассэль) гэнэ. Баталгаа шаардахгүй үнэн байх нь. Зарим нь болохоор “асуух ёсгүй эрхүүд” (АНУ-ын Үндсэн хуулийн эцгүүдийн нэг Томас Жэффэрсон) гэдэг. Өөрөөр хэлбэл, “Чи яагаад амьдраад байгаа юм бэ, чи яагаад эрх чөлөөтэй байгаа юм бэ, чи яагаад өмчтэй байгаа юм бэ?” хэмээн асуух ёсгүй байх нь. Тийм ээ, хүн гэдэг амьтныг энэ ертөнцөд мэндэлсэн цагаас нь эхлээд энэ гурваас салгах аргагүй. Төрөлх зүйл.

Төрөлх гэдэг нь угаасаа байсан гэсэн үг. Тэгэхээр хүнд угаасаа байсан төрөлх зүйлийг хэн ч өгч чадахгүй. Хуульчид болон улс төрчид энгийн иргэдэд хандан “бид хууль гарган байж та нарт хүний эрхийг өгч, баталгаажуулж байгаа юм шүү” гэдэг нь худал. Энэ бол угаасаа танд байсан баталгаатай зүйл. Тийм ч учраас төрөлх эрх гэж нэрлэгддэг.

Төрөлх эрхүүд нь хүмүүний оршихуйг цаг хугацааны 3 төлөв байдалд утга учиртай болгодог. Өнгөрсөн, одоо, ирээдүйд. Өмч гэдэг бол тухайн хүний өнгөрсөн цаг хугацаанд боловсруулсан үр жимс, насаараа ажиллаж хөдөлмөрлөсний үр дүн байдаг. Тэгэхээр өмчөө алдвал өнгөрсөнөө алдаж байна гэсэн үг. Эрх чөлөөгөө алдвал өнөөгийнх нь амьдрал утга учраа алдана. Одоогоо алдаж байна. Амь насаа алдвал хойшдоо ингэнэ, тэгнэ гэх аргагүй. Ирээдүйгээ алдана.

Энэ нийтлэлийн сэдэв өмчлөлтэй холбогдоно. Учир нь, хувийн өмчийн талаарх бидний ойлголт тун хачирхалтай. Хувийн өмч гэдэг бол зөвхөн тэр хүнд хамааралтай, түүний салшгүй нэг хэсэг. Тэгэхээр тухайн хүнд хамаарах тэр зүйлийг (мөнгө, хөрөнгө, өмчийг бүгдийг юм уу нэг хэсгийг) салгаж аваад явчихна гэдэг бол мах, цус, яснаас нь тасдаад авчхаж байгаагаас өөрцгүй. Татвараар авна уу, хулгайлаад авна уу, дээрэмдээд авна уу, ялгаагүй, хүний төрөлх эрхэд халдаж буй хэрэг хэмээн либертариуд үздэг. Ер нь, өмчлөх эрхийг төрөлх эрх гэж үздэг бүх газар оронд ингэж л үзнэ.

Гэтэл манайд бүх юм эсрэгээрээ, маш парадокслог: жишээ нь, 2018 оны арваннэгдүгээр сард байх, “Торгоны зам сан”-гийнхан зохион байгуулж либертари үзэлтнүүдийн хурал хийдэг юм, түүн дээр татварын талаар яриа үүслээ. Гэтэл маш хачин юм болж билээ. Хамгийн ядуу, татвар гээд байх юм бараг төлдөггүй би болохоор татварын талаар сөрөг юм яриад байдаг:

Төр том бол зардал том, зардал том бол татвар том, татвар том бол бидний орлого бага.”

Татвар гэдэг бол хүний төрөлх эрхэд (өмчийн эрхэнд) халдаж буй хэрэг.”

Төрөө дээдэлдэг улс оронд Татвар төлөгчдийн өдрийг тэмдэглэдэг бол иргэнээ дээдэлдэг улс оронд ‘Татвараас чөлөөлөгдөх өдрийг (Tax Freedom Day) тэмдэглэдэг.”

“Татвар, торгууль хоёр бол адилхан мөнгөн шийтгэл: татвар гэдэг бол сайн зүйл (бизнэс) хийлээ гэж торгууль тавьж буй, харин торгууль гэдэг бол муу зүйл хийлээ гэж татвар авч буй хэрэг.”

“ ‘Таны бүтээсэн баялгийн нэг хэсэг нь минийх хэмээн гудиг ч үгүй хэлж чаддаг байгууллага бол төр.

Төрийнхний хийдэг үндсэн ажил бол асар олон хүнээс мөнгийг нь бага багаар аваад өөртөө байгаа цөөн хүнд маш ихээр тараах явдал.

Либертари илэрхийллүүд

Гэтэл хэдэн тэрбумаар нь татвар төлдөг нэг бизнэсмэн татварыг хамгаалаад сүйд болдог юм байна (тэнд байсан хүн бүр мэдэж байгаа учраас нэрийг нь хэлчихье, Петровисын Оюунгэрэл). Бас нэг удаа, 3-4 жилийн өмнө, “Монгол ТВ”-ээр ярилцлаганд орж байхад манайдаа л том бизнэсмэнд тооцогдох, “Хас” банкны захирал байсан, одоо нэг ТББ-тай нэр нь холбогдоод явдаг Ганхуяг гэж нөхөр бас л татварыг хамгаалаад бид хоёр сүрхий зөрсөн юм даг. Манайхаас өөр, иргэдийнх нь индивидуалист ухамсар хөгжсөн оронд бол бизнэс хийж буй хүн татварын талд зогсож, татварыг өмгөөлөн хамгаалж байна гэвэл ёстой хөгийн сонсогдох байх даа.

Манай капиталистууд өмчлөх эрх бол хүний төрлөх эрх гэдгийг бараг мэддэггүй, (ойлгож, ухамсарладаггүй гэвэл онох юм байх аа даа) улсын үйлдвэрийн газар, объектуудыг зүгээр шахуу авчихсан, мөнгийг зах зээлийн жамаар биш, хууль бус хулхи арга замаар “хялбархаан” олж авчихдаг учраас хэдэн төгрөг улсад өгөхөд яах вэ гэсэн бодолтой хүмүүс байдаг шиг байгаа юм. Үнэндээ, энэ бол зарчмын маргаан шүү дээ: хүний төрлөх эрхэд төр халдаж болох уу гэдэг тухай.

Манайд өмчлөх эрхийг яагаад ийм сул, үлбэгэр, хагас дутуу ойлгодог юм бол? Мэдээж, хувийн өмчийг үгүйсгэдэг хатуу чанга коммунист үзэл суртлын нөлөөн доор 70 гаруй жил оршсон нь нөлөөлдөг байх. Бас үүн дээр нэрмээс болдог зүйл нь одоогийн манай капиталтнууд тэр том үйлдвэр, аж ахуйн газруудаа буруу замаар олж авсан болохоороо капиталын мөн чанарыг ойлгодоггүй. Нөгөө талаас, олон нийт ч тэдний капиталыг хулгайн замаар авчихсан зүйл хэмээн үздэг.

Монголчууд социалист замаар явахаасаа өмнө хувийн өмчтэй байгаагүй гэж үү? Мэдээж, байсан. Гэхдээ дундад зуун, феодлын нийгмийн үеийн хувийн өмч. Дөнгөн данган амиа аргацаасан, натурал шинжтэй гэж яригддаг хувийн өмч.

Ийм хувийн өмч капиталаас тэс өөр хувийн өмч юм. Энэ өмч эзнээ болон тухайн өмч дээр ажиллагсдаа хөгжүүлдэггүй. Тэгээд ч интернациональч шинжгүй, хил дамнадаггүй, глобальчлагдаагүй байдаг. Хамгийн хяслантай нь, өрсөлдөөн дээр суурилдаггүй тул бүтээлч байдлын уг сурвалжгүй. Ийм хувийн өмч эрх чөлөө, зах зээл, чөлөөт сэтгэлгээний уг сурвалж болдоггүй. Капитал л мөн чанараараа олон улс дамнаж, дэлхий нийтийг хамран, өрсөлдөөний үр дүнд эзэн болоод ажиллагсдаа хөгжүүлдэг.

Капиталист хувийн өмч л дэлхий ертөнцийн нүүр царайг танигдахгүй болтол өөрчилж, хүмүүний аж төрлийг өндөр дээд шатнаа гартал суга татсан юм.  Онгоц, галт тэрэг, янз бүрийн машин техник-технологи, радио холбоо, гэр ахуйн цахилгаан хэрэгслүүд, телевиз, компьютер, гар утас гээд хүмүүний амьдралд хамгийн их хэрэг болж буй бүхэн бүгд капиталист өмчлөлийн үр дагавар билээ.

Анхнаасаа капитализмыг үзээгүй, хувийн өмчийн тухай ойлголт нь феодализм дээр тулгуурласан “гаж” ойлголттой үндэстний хувьд капиталыг нэн тэргүүнээ тавьдаг либертари үзэл тийм ч таатай санагддаггүй нь гайхаад байх зүйл биш бололтой.

Б.БАТЧУЛУУН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-23 103.212.118.115

Tesla edison hoeriin namtar suutnuudiin namtar biluu amerikiig buteesen erhmuud bloombergtv

Avatar

Зочин 2019-09-23 103.212.118.115

Suutnuudiin namtar bloombergtv

Avatar

Зочин 2019-09-23 103.212.118.115

Komunizmtai tun tostei niigem baiguulagdana gej nostradamus eshlesen kapitalizmaas iluu togs baij chadahuu gehdee kapitalizmiig magtaagui

Avatar

Зочин 2019-09-23 103.212.118.115

Komunizm liberalizm fashizm geh met himiin urval hereggui ongogui organik niigem heregtei kapitalizm togs niigem bish odoohondoo heregtei ardchilaliig chingis haan sanaachilsan amerik ardchilaliig ustgaj tsergiin deglem togtooj baigaa n haramsaltai bil klinton chingisiig magtsan

Avatar

Зочин 2019-09-23 103.212.118.115

Undsen huulid libertar uzliig tusgaj

Avatar

Зочин 2019-09-23 103.212.118.115

Libertariig liberalizmtai enduurch bolohgui

Avatar

Зочин 2019-09-23 103.212.118.115

Amerik ehendee zerleg kapitalizmiin oron baisan

Avatar

Зочин 2019-09-23 103.212.118.115

Suutnuud namtar bloombergtv

Avatar

Зочин 2019-09-23 103.212.118.115

Mongold zerleg kapitalizm bish peodal baigaa ardchilaliin labortor uls

Avatar

mongold bol ogt tohirohgui vzel dee.. 1-r 2019-09-23 64.119.26.48

ene liberialzim bol odoo baruunii ertontsiig mohol svirel ruu ni hotolj bna. hubi hvnii erh choloo gedeg neriin dor hvn torolhtonii es surthuun ob ulamjilal ger bvliin vne tseniig ustgaj bna. baruuniihan hvnii erh choloo baruunii vnet zvils geh neriin dor gaj dontonguud boloh ijil hvisten transjinder demjij surtalchilj delhii niited ooriin ene gajuudsan zvilsee tulgaj bna. putin helsen de liberializim odoo ve ongorooson gej.vvniig bodit jijee bol baruun e

Avatar

Илжиг модон хударгандаа 2019-09-23 203.91.116.98

Ийм зүйлийг манайхан ойлгох болоогүй. Хар л даа, зарим комментуудыг. "Илжиг модон хударгандаа" гэдэг байх аа.

Avatar

Зочин 2019-09-23 124.158.92.56

"Капиталист хувийн өмч л дэлхий ертөнцийн нүүр царайг танигдахгүй болтол өөрчилж, хүмүүний аж төрлийг өндөр дээд шатнаа гартал суга татсан юм." энэ хэсэг Монголчуудад ямар ч хүртээлгүй хэсэг. Бид 200 жилийн өмнөх дэлхийд амьдраагүй байна.

Avatar

Манайх капитализм биш 2019-09-23 203.91.116.98

Манайд байгаа нийгэм чинь капитализм биш.

Avatar

Бухимдаа 2019-09-23 124.158.109.140

Бүр зэрлэг капитализм гээч!!!

Avatar

Зочин 2019-09-23 66.181.161.99

Скандинавын орнуудад маш өндөр татвартай, бараг 40 хувийн татвар авдаг гэсэн байхаа. Гэтэл тэдгээр улсууд нь дэлхийн хамгийн амар амгалан бүс гээд, аз жаргалын индекс нтр гэсэн олон үзүүлэлтээр дэлхийд тэргүүлээд байдаг. Тэгэхээр татвар авах гэдэг нэг хэрэг. Хэрхэн үр ашигтай зарцуулах вэ гэдэгт гол учир байх шиг.

Avatar

Юуных нь бизнесмен 2019-09-23 180.149.98.106

Манайхан юуных нь бизнесмен байхав дээ. Жинхэнэ бизнесменүүд Япон, АНУ, Герман гэсэн барууны орнуудад байдаг байх. Манай хэд бол зүгээр л шуналын туламнууд. Мөнгөтэй болж байвал хэнийг ч алахад бэлэн улс. Тэдний хувьд бизнесийн дүрэм журам, ёс зүй гэж ёстой юу биш.

Avatar

Зочин 2019-09-23 124.158.109.140

Цагийн юм цагтаа л данагар байдаг даа. Капиталимаас өмнө нь юу ч байгаагүй м уу даа.

Avatar

Ээ дээ 2019-09-23 103.229.121.245

Байсан. Тэр нь хөгжил дэвшил, өрсөлдөөний уг сурвалж болж чадаггүй гээд байхад. Юм ойлгохгүй

Avatar

X & Y 2019-09-23 124.158.109.140

Харин тийм ээ. Тэр өрсөлдөөн гэдэг чинь олон нийтэд хүртдэггүй юм. Тэгээд ч Черчиль дараах үгийг хэлсэн байдаг юм: Сүрхий ойлгодог хүн англи хэлтэй байж л таарна. Winston Churchill 'The main shortcoming of capitalism is the unequal distribution of wealth…'

Avatar

Ц.Нямдорж 2019-09-23 202.179.27.246

Төрөлх эрхийг чинь хуульчид бид өгдөг юм

Avatar

Zochin 2019-09-23 202.55.188.81

Батчулуун энэ талаар бичиж ярьдаг болохоор жийрхэж байгаа юм даа. Либeртари үзлийг бусдад тулгаад байгаа чинь энэ үзлийн чинь мөн чанарт нийлэх үү? Батчулуун дэмжиж ярихгүй л бол бөөн уур болдог

Avatar

Зочин 2019-09-23 202.9.42.187

Төр иргэнээс татвар авдаг учраас жг нь иргэн төрийн хамгаалалтанд байх ёстой юм. Гэтэл манайд "мал төрийн хамгаалалтанд байна" гээд Үндсэн хуулиндаа заачихсан. Иргэнээ малаас дор үздэг улс гэвэл манайх л байна. Ийм л нйгэмд амьдарч байна даа найзууд аа.

Avatar

Мөнгийг чинь авахдаа л авна 2019-09-23 203.91.116.98

Улс чамаас мөнгийг чинь салгахдаа л нэг салгаж чадаж байна. Чи муу зүйл хийвэл торгууль нэрээр мөнгөнөөс чинь авна. Ажиллаж хөдөлмөрлөж сайн зүйл хийвэл татвар нэрээр мөнгөнөөс чинь авна. Сайхан хэлсэн байна шүү. Өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар ч гэсэн

Avatar

асуулт 2019-09-23 124.158.107.71

Батчулуун багшаас асуумаар байна. Энэ цэвэр либертари үзлийг хэрэгжүүлдэг ямар улс орон байдаг вэ?

Avatar

Бодоод байхйд 2019-09-23 49.0.184.42

Яах ч аргагүй үнэн л байна даа. Бодоод байхад

Avatar

Цаг хугацаа, төрөлх эрх, татвар 2019-09-23 64.119.21.85

Цаг хугацаа, төрөлх эрх, татварын талаар үнэхээр шинэлэг мэдлэг. Юманд ингэж л хандмаар байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж