Moody’s агентлаг Капитроны зээлжих зэрэглэлийг тогтоов

Хуучирсан мэдээ: 2019.09.23-нд нийтлэгдсэн

Moody’s агентлаг Капитроны зээлжих зэрэглэлийг тогтоов

Moody’s агентлаг Капитроны зээлжих зэрэглэлийг тогтоов

Капитрон банк анх удаагаа Олон улсын үнэлгээний Мүүдиз (www.moodys.com) агентлагаар өөрийн зээлжих зэрэглэлийн үнэлгээг хийлгэлээ. Энэхүү үнэлгээгээр Капитрон банкны зээлжих зэрэглэлийн үнэлгээг B3 буюу “тогтвортой” хэмээн үзэж, дараах үнэлгээнүүдийг өгсөн байна. Үүнд:

  • Дотоод валютын татан төвлөрүүлсэн хөрөнгийн хувьд B3
  • Суурь зээлийн чадамжийн үнэлгээ B3
  • Харилцагч талын урт хугацааны эрсдэлийн үнэлгээ B2
  • Гадаад валютын урт хугацааны татан төвлөрүүлсэн хөрөнгийн хувьд Caa1 гэж тус тус үнэлсэн байна.

Капитрон банкны үнэлгээ Монгол Улсын үнэлгээтэй адил түвшинд тогтоогдсон бөгөөд Капитрон банкны активын чанар системийн дунджаас илүү хурдацтай сайжирсан, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар тогтмол өндөр төвшинд байсан зэрэг эерэг хүчин зүйлүүд нөлөөлжээ.

Зээлжих зэрэглэл тогтоолгосноор хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж, олон улсын зах зээлээс татан төвлөрүүлэх эх үүсвэрийн өртөг буурах, улмаар дотоодын иргэн, аж ахуйн нэгж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олгох зээлийн хүү буурахад эерэг нөлөөтэй. Эрхэм харилцагч та үнэлгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Капитрон банк-Ухаалаг ирээдүйн зүг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж