“Зэвсэгт бүлэглэл гэмгүй иргэдийг амьд бамбай болгож байна” | News.MN

“Зэвсэгт бүлэглэл гэмгүй иргэдийг амьд бамбай болгож байна”

“Зэвсэгт бүлэглэл гэмгүй иргэдийг амьд бамбай болгож байна”

“Зэвсэгт бүлэглэл гэмгүй иргэдийг амьд бамбай болгож байна”

Сирийн хойд хэсэгт орших Идлиб муж дахь засгийн газрыг эсэргүүцэгч зэвсэгт бүлэглэл энгийн иргэд Идлибийн нутаг дэвсгэрийг орхин, засгийн газрын хяналтын бүс рүү нэвтрэхийг эсэргүүцсэн байна. Энэ тухай хүмүүнлэгийн коридорыг хариуцан ажиллаж байгаа Сирийн генерал Набиль Абдулла мэдэгджээ.

Тэрбээр мэдэгдэлдээ “Зэвсэгт этгээдүүд Абу-эд-Духур" хүрэх замуудыг хаасан бөгөөд Идлибээс гарахаар завдсан тохиолдолд буудаж байна. Ингэснээр энгийн иргэд энхийн бүсэд ирэх боломжгүйд хүрч байгаа юм. Зэвсэгт бүлэглэл гэм зэмгүй энгийн хүмүүсийг амьд бамбай болгон ашиглаж байна” хэмээн дурджээ.

"Абу-эд-Духур" гарах цэг нь 2018 оны 3-12 дугаар сар хүртэл хаалттай байсан юм. Харин ОХУ-ын дайсагнагч талуудыг эвлэрүүлэх төв Сирийн засгийн газартай нягт хамтран ажилласнаар энэ сарын 13-наас эхлэн хэвийн үйл ажиллагаандаа буцан оржээ.

2018 оны гуравдугаар сарын 4-нөөс эхлэн Идлибийн аюулгүйн бүсийг 45 мянган хүн орхин явсан байна. Эдгээр хүмүүс тус бүс нутгаас явахдаа 4,7 мянган тээврийн хэрэгсэл болон 55 мянган толгой мал авч явжээ.

2017 онд Астана хотод болсон ОХУ, Турк, болон Ираны хамтарсан хэлэлцээрийн дагуу Сирид нийт дөрвөн аюулгүй бүс байгуулахаар болсон. 2018 онд эдгээрийн гурав нь Дамаскийн хяналтад орсон юм. Харин Идлибд орших дөрөв дэх аюулгүйн бүсийн ихэнх газар нутаг алан хядах "Джебхат ан-Нусра" бүлэглэлийн хяналтад байсаар байна.

А.САНАА
Эх сурвалж: РИА Новости

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж