Мутраар болон өнгөөр эмчлэх аргууд

Хуучирсан мэдээ: 2015.08.12-нд нийтлэгдсэн

Мутраар болон өнгөөр эмчлэх аргууд

Өөрийн гарын хуруунуудыг янз бүрын байдлаар нугалан барьснаар биеийн эд эрхтэнүүдийн зарим хэсгийнх нь энергийн урсгал нээгдэж, зарим эрхтэний энергийг хааж хуримтлуулдаг байна. Энергийн дотоод энэ урсгалыг зохицуулж зарим нэг өвчин эмгэгийн явцыг зогсоох, эдгэрүүлэх арга ухааныг эртнээс хэрэглэж ирсэн учир мутрын эмчилгээ нь уламжлалт анагаах ухааны нэг салбар болж чаджээ. Хуруунуудыг эмчилгээний маягаар нугалаж сурах нь тийм ч хүнд бус  бөгөөд мутраар эмчлэх үед өөртөө шууд, харин өөр хүнд өвчтөнд түүний гар хурууг та гаднаас нь барьж өгч байрлуулан тусалж болно. 

Хэрэгтэй зайлшгүй мутрыг үр дүнтэй хэрэглэхийн тулд дараах хэдэн онцгой нөхцөлийг  аль болох биелүүлэх  ёстой. 

  1. Мутраар эмчилгээ хийж байх үед  өөрийн биед юу болж байгааг мэдрэхийн тулд, бодол санаагаа төвлөрүүлж хийж буй эмчилгээндээ итгэлтэй хандахын тулд аль болох тайван орчинд бясалгалын байдалд орж хийх нь сайн байдаг. 

  2. Бусдад хүнлэг цагаан сэтгэлээр хандаж, тэдэнд чин зүрхнээсээ мутраар туслах бол тухайн хүнийхээ гар хурууг мутрын байрлалд оруулж  давхар атгаад дээд хүчнүүдээсээ  /бурханаас, энергийн ойлголт өгсөн багшаасаа, байгаль эх, мөнх тэнгэр, сансар огторгуйгаасаа гэх мэт та юунд бишрэнэ түүнээсээ/ гуйж энерги хүчийг гаднаас бас авахыг хичээ. 

  3. Мутар нөлөөллөө аажмаар үзүүлдэг учир эмчилгээний үр дүнд хэтэрхий яарч үл итгэх сэтгэл өөртөө төрүүлж хэрхэвч болохгүй. 

  4. Мутар бол биен дахь энергийн түвшинд хүрч нөлөөлдөг тул энергийн урсгалыг сэргээх, эмчлэх командыг мутар өгнө, танаас ганцхан мутраа хийхийг л хүлээж байдаг. 

үргэлжлэл: keytosecret.blogspot.com

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж