Brother брэндийн оёдлын машинууд албан ёсны эрхтэйгээр худалдаалагдаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.09.20-нд нийтлэгдсэн

Brother брэндийн оёдлын машинууд албан ёсны эрхтэйгээр худалдаалагдаж эхэллээ

Хэрэглэгчиддээ үргэлж шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож байдаг Нэкст Электрониксийн залуус 2018 онд Brother брэндийн бүх төрлийн хувилах төхөөрөмж, принтерүүдийг Монголын зах зээлд нэвтрүүлж байсан бол энэ удаад Brother орчин үеийн энгийн болон ухаалаг оёдлын машинуудыг албан ёсны онцгой эрхтэйгээр худалдаалж эхлээд байна.

Мөн 110 жилийн түүхтэй Brother брэндийн оёдлын машинууд албан ёсоор худалдаалагдаж эхэлсэнтэй холбогдуулан цүнх урлах оёдлын үнэ төлбөргүй сургалтыг зохион байгуулах гэж байна. Тус сургалтад цүнх урлах сургалтыг Японы 2 багш хөтөлж явуулна.

Харин сургалтад ирснээр оролцогчид маань Оёдлын машинаар цүнх урлаж сурах, хувцас урлалын орчин үеийн чиг хандлагын тухай мэдээлэл авах, хувцас урлалын чиглэлээр ажилладаг төлөөлөл болсон хүмүүсийн илтгэлүүдийг сонсох ба оёдлын машины шийдлүүдтэй танилцах боломжтой байгаа юм байна.

Cургалт энэ сарын 21, 22нд болж байгаа бөгөөд сургалтын өдрүүдэд Brother брэндийн оёдлын машин худалдан авалт тутамд гарын бэлэг гардуулж байна. Харин бүтээгдэхүүнтэй танилцсан бол оёдлын машины хонжвортой сугалаанд оролцох боломжтой юм байна.

Хугацаа: 2019.09.21,22 нд
Цаг: 13:00 – 17:00
Хаана: 3.4 р хорооллын эцэст НЭКСТ Плаза төв
Утас: 7719-9999
Оёдлын машин үзэх линк: https://bit.ly/2mjcBTI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж