Наймдугаар сарын 12: өдрийн гол үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
AP Photo/Jae C. Hong
Иранд тавьсан хориг цуцлагдсанаар, ирэх жилд нефтийн үнэ 10 ам.доллар болно гэж Дэлхийн банкнаас (ДБ) гаргасан мэдээлэлд өгүүлжээ. Иранд тавьсан хориг цуцлагдах нь дэлхийн нефтийн зах зээл, Ираны болон тэр орны худалдааны түншүүдийн эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөг гаргаж ирнэ гэж ДБ үзлээ.
"Даяарчлалын зах зээлд Иран бүрэн хэмжээгээр эргэн орсноор өдөрт нэг сая баррель нефть нэмэгдэж, хар алтны үнийг ирэх жилд 10 доллар хүртэл унагах юм. Ираны өөрийнх нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт энэ жилийн гурван хувиар 2016 онд таван хувь хүртэл өснө” гэж ДБ-ны мэдээлэлд өгүүлжээ.
Хятад цай Обамаг Ким Чен Унтай эвлэрүүлэв
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, БНАСАУ-ын лидер Ким Чен Уны тэврэлдсэн зурагтай цайны рекламыг Хятадад хийсэн тухай The Huffington Post сонин мэдээлэв. Ихээхэн дайсагналтай хоёр орны лидерүүдийг эвлэрүүлэн тэврэлдүүлсэн поспер дээр “Үүнийг уусны дараа дэлхийн бүх хүмүүс нэгддэг” гэсэн бичиг бичжээ. Вашингтон, Пхеньян хоёр энэ талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
“Исламын улс”-ын харигслалд “Талибан” дургүйцэв
Фото: Tahir Safi / Xinhua / Zuma / Global Look
“Талибан” хөдөлгөөн олзлогдсон афганчуудыг хөнөөж байгаа бичлэгтэй видео энэ долоо хоногт сүлжээнд тавигдсан байсанд дургүйцлээ илэрхийлэв. “Исламын улс” бүлгийн дайчид Нангархар мужид олзлогдсон хүмүүсийг дэлбэлэн цаазалжээ. Талибууд уг видеог “аймшгийн” гэж нэрлээд олзны хүмүүсийг “харгислан зовоож хөөсөн” дайчдыг эрс буруутгасан байна. Ийм хэрэг үйлдэж байгаа хүмүүс бол исламаар халхавч хийсэн бүдүүлэгүүд гэж талибууд тэднийг нэрлэв. Видео бичлэгийн тайлбарыг араб, пушту хэлээр хийгээд эдгээр хүмүүс нь талибуудын талд тулалдсан буруу номтнууд гэжээ. Видеоны төгсгөлд нутгийн хүмүүст хандан “”Өөртөө булш ухах санаатай юу?”, “Толгойгүй болмоор байна уу?” гэсэн сургамжийг бичсэн байв.
“Соуделор” шуурганд хохирочид 26 хүн болов
Хятадын зүүн нутгийг дайрсан Соуделор гэсэн нэртэй далайн супер хар шуургаар амиа алдсан хятад хүмүүсийн тоо 26 болсон тухай “Синьхуа” мэдээлэв. Өөр долоон хүн сураггүй болсонд тооцогджээ. Фужянь мжид 514 мянган хүнийг аюулгүй газарт нүүлгэсэн байв. Нийтдээ 7000 байшин эвдэрч, 112 мянган га тариан талбай усанд живжээ. Урьдчилсан тооцоогоор хохирлын хэмжээг 1,5 тэрбум ам.доллар гэж үзэв.
Moody's Бразилийн чансааг буурууллаа
Чансааны Moody's агентлаг Бразилийн зээлийн чадварын бие даасан чансааг B2-оос B3 хүртэл буулгав. Дүгнэлтийг нь сөргөөс тогтвортой болгожээ. Мөнгөний шилжилтийн бодлогоор улс төрийн тохиролцоо байхгүй байгаа нь чансааг буулгах гол шалтгаан байлаа. Улсын өрийн хэмжээ нь 2016 он хүртэл үргэлжлэн өснө гэж мэргэжилтнүүд тооцоолов.
Доллартай харьцуулахад юань дахин буурлаа
Хятадын Ардын банк өнөөдөр жэньминьбийнхээ (юанийн албан ёсны нэр) америк валюттай харьцуулсан ханшийг дахин 1,6 хувиар буулган нэг долларыг 6,33 юань болгов. Энэ нь 2012 оны есдүгээр сараас хойших хамгийн доогуур үзүүлэлт боллоо. Мягмар гаригт Хятадын Ардын банк сүүлийн 20 жилийн дотор байгаагүй 1,9 хувиар юанийн ханшийг буулгасан юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР