Зайсангийн оройд байсан ТҮЦ-ийг журамласнаас болж нэг айл зовлонд унасан гэв | News.MN

Зайсангийн оройд байсан ТҮЦ-ийг журамласнаас болж нэг айл зовлонд унасан гэв

Зайсангийн оройд байсан ТҮЦ-ийг журамласнаас болж нэг айл зовлонд унасан гэв

Зайсангийн оройд байсан ТҮЦ-ийг журамласнаас болж нэг айл зовлонд унасан гэв

Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй баригдсан ТҮЦ-үүдийг буулгаж, газрыг чөлөөлж байгаа юм. Нийт 32 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан толгойн оройд зөвшөөрөлгүй барьсан ТҮЦ-ийг албадан буулгаж, газрыг чөлөөлсөн. Энэ асуудлаар өнөөдөр /2019.09.20/ Монголын худалдаачдын холбоо ТББ-аас   нийслэлийн удирдлагуудад шаардлага хүргүүллээ. Тус холбооны зүгээс ТҮЦ-ээс өөр орлогогүй иргэдийг ойлгож дэмжихийг хүслээ.

Монголын худалдаачдын холбоо ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Э.Урантөгсийн хэлснээр Зайсангийн оройд баригдсан ТҮЦ-ийг хурааснаас болж нэг айлын амьдрал зовлонд учирсан аж.

Тэрбээр “Зайсангийн оройд баригдсан ТҮЦ нь иргэний хувьд хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа нь үнэн. Ажиллуулж байгаа иргэний хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хамт амьдардаг болохоор амьжиргаагаа залгуулж байсан.

Уг нь зайсангийн оройд биш Танктай хөшөөний дэргэд байрлаж байсан ч Зайсан хилл баригдсанаас болж орой дээр байрлах болсон. Худалдаа эрхлэхийг нь Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан зөвшөөрсөн байтал одоо ТҮЦ-ийг нь хурааснаас болж  70 настай эмээ тархиндаа цус харваж эмнэлэгт биеийн байдал нь хүнд байна. Хөдөлмөр эрхэлдэг ганц хүү нь Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ц.Бат-Эрдэнэ даргын худал үгнээс болж ТҮЦ-ээ үүрч Зайсан луу гарч байхдаа нуруугаа хугалж, одоо ГССҮТ-д байна.

Энэ айлын сэтгэц мэдрэлийн өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүү нь л гэртээ ганцаараа байгаа юм. Хүү нь ажлаа хийдэг, эмээ орлоготой байхдаа өвчтэй хүүхдэдээ сарын 134 мянган төгрөгийг тариаг нь хийлгэж, амьжиргаагаа залгуулаад хэнээс ч гуйхааргүй амьдарч ирсэн. Энэ айлын амьжиргааны эх үүсвэр болсон ТҮЦ-ийг нь хурааснаас болж нэг айлын амьдрал сүйрлээ. Газрын албанаас ТҮЦ-ийг нүүлгэхдээ Зайсангийн оройгоос өөр газарт худалдаа эрхлэхийг нь зөвшөөрсөн бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байсан” гэлээ.

Тодруулбал, Зайсан хилл баригдсан газарт эмээ ТҮЦ-ээ ажиллуулдаг байжээ. Зайсан хилл баригдсанаар  Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ц.Бат-Эрдэнэ Зайсангийн оройд ТҮЦ-ээ ажиллуулахыг эмээд учирласан байна. Дараа нь есдүгээр сарын 3-нд В.В.Путины айлчлалыг угтан ТҮЦ-ийг түр хугацаанд нүүлгэж, 4-ний өдрөөс үргэлжлүүлэн худалдаа эрхлэхийг нь зөвшөөрсөн аж. Гэвч энэ амлалтаасаа буцаж, ТҮЦ эрхлэгч эмээгийн хүсэлтийг нь үл ойшоосон тул хүү нь ТҮЦ-ээ үүрч Зайсангийн оройд байршуулж, үйл ажиллагаагаа явуулах болжээ. Үүнээс 14 хоногийн дараа Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу дүүргийн газрын албанаас ТҮЦ-ийг нь буулгаж, журамласан байна.  Тэгвэл Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Зайсангийн оройд баригдсан ТҮЦ-ийг зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гэдэг байр суурийг илэрхийллээ. Энэ талаар тус албаны Газар ашиглалтын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий “ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх ажил маш их маргаан дагуулж байна. ТҮЦ-ийн байрлаж буй зарчим нь Газрын тухай хуулийг 100 хувь зөрчиж байгаа юм. Газрын тухай хуулиар газар эзэмшигч нь гэрээ байгуулсны үндсэн дээр гэрчилгээгээ эзэмшинэ гэж заасан. Гэтэл тухайн ТҮЦ-д ямар нэгэн гэрчилгээ, газар эзэмших бичиг байхгүй. Газар зохион байгуулалтын албанаас ТҮЦ-ийг нүүлгэх чөлөөлөлтийн ажлыг үргэлж хийдэг. Зайсангийн оройд баригдсан ТҮЦ нь зөвшөөрөлгүй байсан тул өнгөрсөн долоо хоногт дөрвөн ТҮЦ чөлөөлсөн. Ер нь ТҮЦ-ний холбоо байгуулагдсанаас хойш Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжтай маргалдах болсон” гэлээ.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-20 202.131.225.150

Tuts ee uureed zaisan tolgoiruu garsan geh onoo tsagiin Dalaitseren yum bishude haha

Avatar

Hvn 2019-09-20 202.55.188.85

Түц ажиллуулах хөрөнггүй гуйлагчид их томорчээ . Та нарт юу ч байхгүйшдээ хувхай гуйлагчидаа . Өө нээрээ нэг юм байгаа юм байна утасны цаанаас томрох. Та нар зовлон туулах гэж эрсдэлтэй ажил хийж үзээгүй болхоор эсэн мэнд бүрэн бүтэн байгаа юм. Мөр бүтэн байлгах гэж нойр хоолоо хасдаг эцэг эхтэй байсандаа бүрэн бүтэн байгаа юм. Та нар жаахан шалгуурт үхлийг сонгох сульдаанууд болхоор эсэн мэнд байгаа юм. Та нарт хэзээч тэмцэж чадах энэ хүн шиг түц.ээ уул өөд аваачаад тавих чадвар байхгүй .

Avatar

Зочин 2019-09-20 171.25.193.25

Ч а ц аг н у у д битгий давраад бай. Худал мэдэн будилаад тэнэгтээд бай. Энэ улсд хууль гэж байгаа бол наад жор-лонгоо аваад зайлаа! Даварцан хар хог-нууд.

Avatar

Хуульгүй уулс 2019-09-20 202.55.188.46

Хүүхдийн 100 дахь гэрэлт гудамжинд Голомт банк солонго рестораны зам дагуу машину зогсоол дэр ТҮЦ байрлуулсан байна буулгаач

Avatar

Уншигч 2019-09-20 202.21.107.72

Энэ зайсан оройд байсан ТҮЦ- г хамгаалж ярьж бичихийнхээ оронд өөр газар олж ТҮЦ – г тавих талаар анхаарлаа хандуулж яв энэ хүүхэн.Зөв бурууг ялгаж салгаж яв за

Avatar

vh 2019-09-20 139.5.219.72

70.80tai iin tiim huuhdtei gd buh bun zaisand tuc barihnee.ene l yostoi bish shuu

Avatar

Зочин 2019-09-20 66.181.188.74

Ой гутмаар юмыг зайлуулж дээ, ямар ядарсан баян нь энэ хогын түцийг тэр өндөр дээр аваачдаг байна аа

Avatar

Teneg hyyhen yy ygyi yu 2019-09-20 66.181.180.112

Balairaad bai,tyc-g zailuul,tegeed l boloo,tend yaj tyc bailgah gej gonshignood bdag yum bol! Ulsiin astamj ene terd handuulaya l daa naad yadarsan ulsaa

Avatar

Иргэн 2019-09-20 64.119.24.44

Битгий давар юутайгаа яаж амьдарна уу хуулийн дор л амьдар.

Avatar

Tutsiig bugdiig zailuul 2019-09-20 66.181.186.11

Tutsuudiig bugdiig zailuul. Olnii erh ashig hedhen hunii erh ashgaas deeguur tavigdah yostoi!!!

Avatar

Зочин 2019-09-20 59.153.115.77

Demjij bna

Avatar

Хажид 2019-09-20 64.119.22.9

ТҮЦыг нь холдуул маш муухаы харагдаж бна

Avatar

Зочин 2019-09-20 64.119.22.199

АМАРСАЙХАН эхлээд өөрөө Зайсангийн ойр байтугай талыг нь нурааж барисан том шилэн ТҮЦ-ээ зайлуул. Өөрөө тийм ах дүүсээрээ хийчээд ядарсан хэдэн муу иргэдэд эр бяраа гаргаад

Avatar

Зочин 2019-09-20 59.153.115.77

Dalii2

Avatar

baba 2019-09-20 202.55.191.130

hohi ni hohi ni. hudlaa yarihaar huraaj vadag yum za yu. tahir dtuu hugjliin berhsheeltei irgediin neriig barihaa boli balai avgai

Avatar

Зочин 2019-09-20 64.119.17.4

САНСАРЫН ТУНЕЛЬ ДЭЭР БАЙГАА ТҮЦ НЭРТЭЙ ЖОРЛОНГУУДЫГ ЗАЙЛУУЛААД ӨГӨӨЧ ХОТЫН ЗАХИРАГЧАА .

Avatar

Зочин 2019-09-20 66.181.161.82

tuts nii jinhene ezed yadruu ulsuudad tureesleed ter humuuseer bambai hiij soliordog

Avatar

Zochin 2019-09-20 59.153.115.77

Za barag tiim baih, tom biznes bolchihson.ezed ni ingeed yum bicheed suuj bdag baih.

Avatar

Зочин 2019-09-20 66.181.176.171

ТҮЦ-жорлон шүү дээ.Буулгах хэрэгтэй . Монголчууд бүгд хөгжлийн бэрхшээлтэй,тахир дутуу,ажилгүй,гуйлгачин гээд л ийм ,тэгээд бүх Дэлгүүр хоршоог татан буулгаж бүгдийн ТҮЦэг болгож дэлхийд гарцгаа

Avatar

Зочин 2019-09-20 202.131.229.34

МАН гарч ирэхээрээ л ийм түүцнүүдийг олшруулаад байдгийн, нэгнийх нь л шахааны бизнес байдаг байхдаа.

Avatar

Ha ha 2019-09-20 66.181.190.167

Ha ha ha.oird ineeguigeere ineelee eniig bicheed suuj bga setguulch ta mergejilee buruu songojee hoshin urlagt bol hol yavj hoshin shoghniig ho hayah yum bn.emeegiin huu ene tuts uurj yavaad nuruugaa hugalsn ….ha ha ha

Avatar

Зочин 2019-09-20 124.158.107.35

богд уулын орой дээр аваачаад тавьчих тэнд хүмүүс их очдын

Avatar

mgl 2019-09-20 202.9.42.164

ийм том түцийг үүрнэ гэж байх уу?

Avatar

Засс 2019-09-20 202.9.45.44

Yugaa soiliorood bgaa lalruud vee tutsee uurne ntr bas yu yu gechihevee

Avatar

zochin 2019-09-20 66.181.185.48

ene awgay ingej soliorokhoo bolio . khugjliin berkhsheeltey irgen khezeech ter undur gazar tutsee uureed tawij chadakhguy, busdiin gar, khul , khel am ni bolokhoo boli , nerteygeer ni chingisiinkhee khushuunii umnu tutsee tawichikhaach, buruu mulguu surtalchilgaa khiij bayna shuu

Avatar

зочин 2019-09-20 202.21.108.108

энэ ч арай дэндэнэ ээ

Avatar

зочин 2019-09-20 202.21.108.108

нэртэйгээр нь Сүхбаатарын талбайд барихгүй юу ТҮЦ гэсэн нэрийн доор хууль журам зѳрчихѳѳ боль энд тэндгүй барьсан ТҮЦ журамлах хэрэгтэй

Avatar

Зочин 2019-09-20 202.179.27.198

Зайсангийн оройд түүц авиачаад тавиж байна гэдэг мөнгөтөй хүний л хийдэг ажил байна.худлаа хуцхаа болио та нар

Avatar

Болор 2019-09-20 202.131.254.50

Яг эмээгийн ТҮЦ мөн үү…

Avatar

gan 2019-09-20 119.40.98.162

Юу бичээд байгаа сэтгүүлч вэ? Ийм даварсан юмнуудыг юуг нь өмөөрөөд байна. Нэртэйгээр нь Сүхбаатарын талбайд байрлуулаач

Avatar

Зочин 2019-09-20 133.41.91.83

Ингэж хүн бүр дур зоргоороо мэдрэлтээд байвал хууль дүрэм засаг төр байгаад яадаг байна. Энэ тэргүүн ч гэж тэнэгүүдийг л тэргүүлдэг байх даа. Солиотой хар хагнууд. Би хэдий тэнэг ч эд нар шиг бол тэнэгтэхгүй.

Avatar

Зочин 2019-09-20 182.160.35.15

яаж давархаараа Зайсангийн орой дээр ТҮЦ гэх жорлонг барьдаг байнаа. гайхмаараа хө.

Avatar

Зочин 2019-09-20 103.14.36.6

Би иргэн, эрх чөлөөтэй гээд л хэтэрч болохгүй шүү дээ

Avatar

Зочин 2019-09-20 66.181.161.30

buulgah l heregtei aht ee. huuli dyremgyi 20 jil amidarsan odoo tiim yum bhgyi albadan buulgasann zuv. zaisan tolgoi deer sheej baagaad suuj bdag sht tyzniihen

Avatar

Зочин 2019-09-20 202.131.225.197

Хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай жирийн нэг ядуу айлд зайсан толгой дээр түц барих зөвшөөрөл олгодоггүй л байхгүй юу. нэг танил талтай хурган даргын түц л байж таараа.

Avatar

Г 2019-09-20 203.91.112.162

Дүрэм, журам гэдэг ямар тоглоом уу? Энэ чинь "ойлгоод" болиулчихдаг зүйл биш, нийтээр дагаж мөрдөх шаардлагатай зүйл.

Avatar

Иргэн 2019-09-20 103.212.116.107

ТҮЦ-ээ үүрч Зайсангийнорой руу гарсан ч гэх шиг. Ямар Халк юм уу. Хотоос өгсөн зөвшөөрөл бодвол зөвхөн худалдаа эрхлэхийг зөвшөөрсөн л юм байгаа биз. Тэрнээс биш Зайсангийн орой дээр ТҮЦ ажиллуул гэж зөвшөөрөөгүй байх. Наад солиорлоо больж үз. Ганц Улаанбаатарыг бүхэлд нь хардаг газар юун ТҮЦ?

Avatar

Зочин 2019-09-20 202.131.227.178

Ц.Бат-Эрдэнэ гэдэг нохой бүгдийг нь тэжээх ёстой болж дээ. тэжээхгүй бол цуслаж алаад мөнгийг нь өвлүүл.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж