Зайсангийн оройд байсан ТҮЦ-ийг журамласнаас болж нэг айл зовлонд унасан гэв

Хуучирсан мэдээ: 2019.09.20-нд нийтлэгдсэн

Зайсангийн оройд байсан ТҮЦ-ийг журамласнаас болж нэг айл зовлонд унасан гэв

Зайсангийн оройд байсан ТҮЦ-ийг журамласнаас болж нэг айл зовлонд унасан гэв

Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй баригдсан ТҮЦ-үүдийг буулгаж, газрыг чөлөөлж байгаа юм. Нийт 32 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан толгойн оройд зөвшөөрөлгүй барьсан ТҮЦ-ийг албадан буулгаж, газрыг чөлөөлсөн. Энэ асуудлаар өнөөдөр /2019.09.20/ Монголын худалдаачдын холбоо ТББ-аас   нийслэлийн удирдлагуудад шаардлага хүргүүллээ. Тус холбооны зүгээс ТҮЦ-ээс өөр орлогогүй иргэдийг ойлгож дэмжихийг хүслээ.

Монголын худалдаачдын холбоо ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Э.Урантөгсийн хэлснээр Зайсангийн оройд баригдсан ТҮЦ-ийг хурааснаас болж нэг айлын амьдрал зовлонд учирсан аж.

Тэрбээр “Зайсангийн оройд баригдсан ТҮЦ нь иргэний хувьд хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа нь үнэн. Ажиллуулж байгаа иргэний хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хамт амьдардаг болохоор амьжиргаагаа залгуулж байсан.

Уг нь зайсангийн оройд биш Танктай хөшөөний дэргэд байрлаж байсан ч Зайсан хилл баригдсанаас болж орой дээр байрлах болсон. Худалдаа эрхлэхийг нь Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан зөвшөөрсөн байтал одоо ТҮЦ-ийг нь хурааснаас болж  70 настай эмээ тархиндаа цус харваж эмнэлэгт биеийн байдал нь хүнд байна. Хөдөлмөр эрхэлдэг ганц хүү нь Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ц.Бат-Эрдэнэ даргын худал үгнээс болж ТҮЦ-ээ үүрч Зайсан луу гарч байхдаа нуруугаа хугалж, одоо ГССҮТ-д байна.

Энэ айлын сэтгэц мэдрэлийн өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүү нь л гэртээ ганцаараа байгаа юм. Хүү нь ажлаа хийдэг, эмээ орлоготой байхдаа өвчтэй хүүхдэдээ сарын 134 мянган төгрөгийг тариаг нь хийлгэж, амьжиргаагаа залгуулаад хэнээс ч гуйхааргүй амьдарч ирсэн. Энэ айлын амьжиргааны эх үүсвэр болсон ТҮЦ-ийг нь хурааснаас болж нэг айлын амьдрал сүйрлээ. Газрын албанаас ТҮЦ-ийг нүүлгэхдээ Зайсангийн оройгоос өөр газарт худалдаа эрхлэхийг нь зөвшөөрсөн бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байсан” гэлээ.

Тодруулбал, Зайсан хилл баригдсан газарт эмээ ТҮЦ-ээ ажиллуулдаг байжээ. Зайсан хилл баригдсанаар  Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ц.Бат-Эрдэнэ Зайсангийн оройд ТҮЦ-ээ ажиллуулахыг эмээд учирласан байна. Дараа нь есдүгээр сарын 3-нд В.В.Путины айлчлалыг угтан ТҮЦ-ийг түр хугацаанд нүүлгэж, 4-ний өдрөөс үргэлжлүүлэн худалдаа эрхлэхийг нь зөвшөөрсөн аж. Гэвч энэ амлалтаасаа буцаж, ТҮЦ эрхлэгч эмээгийн хүсэлтийг нь үл ойшоосон тул хүү нь ТҮЦ-ээ үүрч Зайсангийн оройд байршуулж, үйл ажиллагаагаа явуулах болжээ. Үүнээс 14 хоногийн дараа Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу дүүргийн газрын албанаас ТҮЦ-ийг нь буулгаж, журамласан байна.  Тэгвэл Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Зайсангийн оройд баригдсан ТҮЦ-ийг зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гэдэг байр суурийг илэрхийллээ. Энэ талаар тус албаны Газар ашиглалтын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий “ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх ажил маш их маргаан дагуулж байна. ТҮЦ-ийн байрлаж буй зарчим нь Газрын тухай хуулийг 100 хувь зөрчиж байгаа юм. Газрын тухай хуулиар газар эзэмшигч нь гэрээ байгуулсны үндсэн дээр гэрчилгээгээ эзэмшинэ гэж заасан. Гэтэл тухайн ТҮЦ-д ямар нэгэн гэрчилгээ, газар эзэмших бичиг байхгүй. Газар зохион байгуулалтын албанаас ТҮЦ-ийг нүүлгэх чөлөөлөлтийн ажлыг үргэлж хийдэг. Зайсангийн оройд баригдсан ТҮЦ нь зөвшөөрөлгүй байсан тул өнгөрсөн долоо хоногт дөрвөн ТҮЦ чөлөөлсөн. Ер нь ТҮЦ-ний холбоо байгуулагдсанаас хойш Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжтай маргалдах болсон” гэлээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж