Дуучдаар өрсөлдсөн “Нээлттэй хаалганы өдөрлөг”

Хуучирсан мэдээ: 2019.09.20-нд нийтлэгдсэн

Дуучдаар өрсөлдсөн “Нээлттэй хаалганы өдөрлөг”

Дуучдаар өрсөлдсөн “Нээлттэй хаалганы өдөрлөг”

Засгийн газраас яам, агентлагуудад үйл ажиллагаагаа сурталчлах даалгавар өгсөн ч урлагийн тоглолтоороо уралддаг “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж хувирав. Сүхбаатарын талбайд өдөр алгасалгүй дуу хуур эгшиглэж, хамтлаг, дуучид ч үнэд орж эхлээд байна. Зусан амарсан хамтлаг, дуучдын хувьд халтуур хийх боломж нь “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж хувирсан бол яам, агентлагуудын ажлаа сурталчлах боломж нь дуучид бололтой. Монгол ардын дуу, рок поп, хип хоп гээд үндэсний язгуур урлагаас эхлээд бүх л дуучдыг урьсан байгаа юм.

УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллахдаа хурал цуглаандаа олон хүн хамруулахын тулд сугалаа зарлаж, бэлэг сэлт зэхдэг бол яамд ажлаа тайлагнахдаа дуучдыг татаж байна.  "Нээлттэй хаалганы өдөрлөг" -өөр дамжуулж одоогоор Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам олон нийтэд ажлаа тайлагнаад байна.

Г.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж