"Найрамдал" зуслангийн бичиг олгох бүртгэлийг маргааш Сүхбаатарын талбайд хийнэ | News.MN

"Найрамдал" зуслангийн бичиг олгох бүртгэлийг маргааш Сүхбаатарын талбайд хийнэ

"Найрамдал" зуслангийн бичиг олгох бүртгэлийг маргааш Сүхбаатарын талбайд хийнэ

"Найрамдал" зуслангийн бичиг олгох бүртгэлийг маргааш Сүхбаатарын талбайд хийнэ

Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, үйлчилгээний талаарх ойлголт мэдээллийг нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар хүргэх зорилго бүхий "Нээлттэй хаалганы өдөрлөг" Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байгаа билээ. Энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгт Засгийн газрын харьяа байгууллага, агентлагууд оролцож, олон нийтэд үйл ажиллагаагаа танилцуулж байна.  Засгийн газрын хэрэгжүүлэг агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраасс маргааш /2019.09.21/ нээлттэй хаалганы өдөрлөгт үйл ажиллагаагаа танилцуулж, зөвлөгөө, мэдээлэл өгөхөөр болжээ.

Энэ хүрээнд гэр бүлд чиглэсэн сэтгэлзүйн зөвлөгөө, хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ болон залуучуудад төрийн үйлчилгээг хэрхэн хүргэж байгаа талаар газар хэлтэс, харьяа байгууллага болох "Өнөр бүл" төв,  Хүүхдийн тусламжийн 108 утас, олон улсын "Найрамдал" зуслангийн бичиг олгох бүртгэл хийх зэрэг үйлчилгээг үзүүүлэх юм байна. Арга хэмжээ 09.00-16.00 хооронд үргэлжилнэ.

А.АНИР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-20 202.55.191.130

Ойлгосонгүй. Найрамдал зуслангийн бичиг олгох бүртгэл гэж юу гэсэн үг вэ? Ийм хачин ойлгомжзүй юм бичихээ болиоч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж