Банкуудыг мэдээллүүддээ ил болгохыг даалгажээ

Хуучирсан мэдээ: 2010.07.23-нд нийтлэгдсэн

Банкуудыг мэдээллүүддээ ил болгохыг даалгажээ

Шинэчлэн батлагдсан Банкны тухай хуулийн 38 дугаар зүйл, заалтууд банкны санхүү, бүртгэлийн тогтолцоо, банкны хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүн, ТУЗ болон гүйцэтгэх удирдлагуудын нэрс, бүтэц, зохион байгуулалтыг олон нийтэд нээлттэй, ил тод болгох үүднээс тухайн банк өөрийнхөө цахим хуудаснаа дээрх мэдээллийг байрлуулах, мөн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлж байх заалтын хэрэгжилт хангалтгүй байгаа. Дээрх хуулийн заалтын хэрэгжилтэд Төв банк шалгалт хийхэд бүрэн хангаж ажилласан банк байхгүй байгааг тогтоосон байна. Зайнаас хяналт тавих хэлтсийн захирал ахлах хянан шалгагч болон банк хариуцсан хянан шалгагч нар банкууд дээр уулзалт зохион байгуулж, энэ сард багтаан бүрэн ханган биелүүлэх хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна. Хэрвээ уг үүрэг даалгаврыг эс биелүүлсэн тохиолдолд хулийн дагуу захиргааны арга хэмжээ авах ажээ.

Б.Бямба

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж