Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэг цагийн турш гэрлээ унтраана

Хуучирсан мэдээ: 2010.03.12-нд нийтлэгдсэн

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэг цагийн турш гэрлээ унтраана

Монгол улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Дэлхийн байгаль хамгаалах сангаас санаачилан хэрэгжүүлж буй “Эх дэлхийн цаг” дэлхий нийтийн санаачилгад нэгдэн орсон бөгөөд энэ сарын 27-ны өдрийн  8:30-аас эхлэн аж ахуй нэгж, айл өрх бүрийг нэг цагийн турш гэрлээ унтраахыг уриалж байна.Энэ үер нийслэлийн төв талбайн гэрлийг нэг цагийн турш унтраах аж. “Эх дэлхийн цаг” хөдөлгөөн анхлан Австралийн Сидней хотод 2007 онд үүссэн бөгөөд энэ үеэр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа тэмцэхээ илэрхийлсэн 2.2 сая хүн гэрлээ унтраажээ. Үүнээс хойш  жилийн дараа энэхүү хөдөлгөөн дэлхийн 35 улсын 50 сая хүнийг хамарсан бөгөөд алдартай байгууламжууд болох Сиднейн Харбор гүүр, Торонтогийн  Си Эн цамхаг, Сан Францискогийн Алтан хаалга гүүр, Ромын Колизей зэрэг байгууламжуудын гэрлийг энэ өдөр нэг цагийн туршид  унтраан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгдэн тэмцэхээ илэрхийлсэн байна.

Ц.Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж