ДАШТ: С.Батцэцэг, Т.Тулга нар олимпын эрхтэй боллоо | News.MN

ДАШТ: С.Батцэцэг, Т.Тулга нар олимпын эрхтэй боллоо

ДАШТ: С.Батцэцэг, Т.Тулга нар олимпын эрхтэй боллоо

ДАШТ:  С.Батцэцэг, Т.Тулга нар олимпын эрхтэй боллоо
Казахстанд үргэлжилж буй “Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ээс Монголын багийн олимпын хоёр дахь эрхийг Хөдөлмөрийн баатар, олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг авлаа. Тодруулбал, “Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн дагах болон шигшээ барилдаанууд явагдаж байна. С.Батцэцэг Францын дэлхийн хос медальт Кумба Ларроктой дагах барилдаанд таарлаа. Эхлээд хөлдөө алдаж, 2 оноо алдсан ч дараа нь хөл авч ард нь гаран 2 оноо, тэндээсээ ажиллан, эргүүлсээр 2-0, 4-2, 6-2, 8-2, 10-2, 12-2 оноогоор цэвэр яллаа. Ингэснээр С.Батцэцэг олимпын эрх авч, хүрэл медалийн төлөө барилдах эрх өвөртөллөө.
С.Батцэцэг Украины Алла Черкасоватай хүрэл медалийн төлөө барилдана.  Ийнхүү “Токио 2020” наадмын анхны эрхээ Монголын чөлөөтийнхөн авлаа. Черкасова 2018 оны дэлхийн аварга, 2010 ДАШТ-ий хүрэл медальт, энэ жилийн Европын аварга бөх юм.

Мөн эрэгтэйчүүдийн 65 кг-д барилдсан  Т.Тулга дагах тойрогт Германы Александр Семисоровыг 8:0-ээр ялж, хүрэл медалийн төлөө барилдах болзол хангав. Ингэснээр Токиогийн олимпын наадамд оролцох эрх авлаа. Т.Тулга Монголын чөлөөтийнхнөөс олипын анхны эрхийг авч байгаа нь энэ. Тэрбээр хүрэл медалийн төлөө ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын алт, мөнгөн медаль, Ази тивийн хошой аварга Энэтхэгийн Баджранг Пуниятай барилдана.

 
Э.АРИУН 
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Kkkkkk 2019-09-20 83.25.248.53

Shvediin bohtei monch hariuclaggui barildsan daa beltgel mash sain bsan tsag b** har davshaad l bh bsan za hurel iig aana biz

Avatar

Bold 2019-09-20 64.119.17.112

Za sain bna medali abaarai amjilt khusie

Avatar

Уншигч 2019-09-20 66.181.185.195

Сайхан мэдээ байна. Батцэцэгт амжилт хүсье.

Avatar

Зочин 2019-09-20 103.57.93.25

Олимпод харах бөхтэй боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж