Агаарын спортын өдөрлөг болно

Хуучирсан мэдээ: 2015.08.12-нд нийтлэгдсэн

Агаарын спортын өдөрлөг болно

Монгол Улсад агаарын спортын төрлүүдийг хөгжүүлэх, олон нийтэд сурталчилан таниулах өдөрлөг, Параглайдерын спортын 2015 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 15-нд зохион байгуулах гэж байна. Тэмцээн Яармаг дахь Арцадын Богд ууланд болно.


Агаарын спортын өдөрлөг болон тэмцээний тухай:

Агаарын спортын өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион явуулдаг бөгөөд тус өдөрлөг дээр агаарын спортын төрлүүдийг суртачилан таниулах, тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг дэмжих зорилготой юм. Тус өдөрлөг дээр Ариг интернейшнл ХХК-ийн нэрэмжит Параглайдерын шилжин явах цомын тэмцээнийг зохион явуулж спортын зэрэг цолны болзол хангасан тамирчдад параглайдерын спортын зэрэг олгоно.

Үйл ажиллагааны хөтөлбөр:

  • Параглайдерын шилжин явах цомын тэмцээн
  • Параглидинг, Парамотор, Паратрейкийн чөлөөт нислэгийн үзүүлбэр
  • Тандем параглидинг буюу зорчигчтой нислэг
  • Paragliding sport club-ийн танилцуулга, сургалтын мэдээлэл
  • Шүхрийн спорт /парашүт/-ын танилцуулга, сургалтын мэдээлэл
  • Хэт хөнгөн онгоцны хөгжлийн төвийн танилцуулга, нислэг, сургалтын мэдээлэл
  • Wild nature sports club-ийн танилцуулга

Оролцогч байгууллагууд:

  • Paragliding club Mongolia
  • Нислэг төв Nisleg center
  • Агаарын спортын холбоо
  • Шүхрийн спортын нийгэмлэг
  • Wild nature sports club
  • Батлан хамгаалах туслах нийгэмлэг
  • Ивээн тэтгэгч байгууллага:
  • Ариг интернейшнл ХХК
  • Сэрүүн сэлбэ ХХК

Хэвлэл мэдээллийн ивээн тэтгэгч:

  • Монгол телевиз
  • C1 телевиз
  • TV5 телевиз
  • Нийслэл гайд сэтгүүл

Тэмцээн явагдах төрөл: Тэмцээн цэг онож буух төрлөөр явагдаж, 2 удаагийн буултын нийлбэр дүнгээр эхний 4 байрыг шалгаруулна.

Шагналын сан:

1-р байр: Алтан медаль, мөнгөн шагнал

2-р байр: Мөнгөн медаль, мөнгөн шагнал

3-р байр: Хүрэл медаль, мөнгөн шагнал   

Тусгай байр:/1 хүн/ Өргөмжлөл, ивээн тэтгэгч байгууллагын гарын бэлэг

Холбоо барих: 99955153, 89015298, 99144294

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж