Монголын алдартай блогчин хос “Youtube”-ын 100 мянган дагагчийн шагнал авчээ

Хуучирсан мэдээ: 2019.09.20-нд нийтлэгдсэн

Монголын алдартай блогчин хос “Youtube”-ын 100 мянган дагагчийн шагнал авчээ

Монголын алдартай блогчин хос “Youtube”-ын 100 мянган дагагчийн шагнал авчээ

Орчин үеийн залууст сошиалаар дамжуулан эерэг мэдээллийг түгээдэг блог хөтлөгч бүжигчин хос бол Jason&Jayel буюу Ш.Билэгсайхан, Б.Оюунномин нар юм. Тэд “Youtube”-ын хамгийн олон дагагчтай сувгийн шагнал болох “Silver Play Button” шагналын эзэд болжээ.

Тэд одоо “Youtube” хаягтаа 140 мянган дагагчтай. Авьяаслаг бүжигчин хос хоёулаа “116” бүжгийн хамтлагийн бүжигчин бөгөөд хамтлагаараа 2018 онд “Авьяаслаг монголчууд” шоунд амжилттай оролцож, финалын шат хүртэл явсан билээ. Бүжигчин хосын блогийг ихэвчлэн өсвөр насны хүүхдүүд үздэг.

Дүрс бичлэгийн хамгийн том сан болох “Youtube” 100 мянган дагагч хүрсэн сувгуудад мөнгөн товч, нэг сая хүрсэн сувгуудад алтан товч, 10 сая дагагчтай сувгуудад алмазан товч бэлэглэж урамшуулдаг. Монгол Улсаас хамгийн анхны мөнгөн буюу 100 мянган дагагчтай болсон сувгаар  2017 онд хошин шог, урлагаар сувгаа хөгжүүлдэг “iNeeMTGiiZaluu” гэх суваг шагнуулж байжээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж