Энхийг сахиулагчид дахиад л сексийн хэрэгт холбогдов

Хуучирсан мэдээ: 2015.08.12-нд нийтлэгдсэн

Энхийг сахиулагчид дахиад л сексийн хэрэгт холбогдов

AP Photo/Michel Euler, архив

 

Төв Африкийн оронд энхийг сахиулж байгаа НҮБ-ын энхийг сахиулах хүчнийхэн ээлжит удаагаа сексийн хүчирхийллийн хэрэгт холбогдлоо. “Олон улсын эмнести” гэх хүний эрхийн байгууллага “цэнхэр дуулгатнуудын” дураар дургилтад 12 настай охин өртсөн гэв. Мөн энхийг сахиулагчид 16 настай хүүг эцгийнх нь хамт хөнөөсөн тухай мэдээ байгаа.

 

Энэ хоёр тохиолдол Төв Африкийн нийслэл Банги хотод наймдугаар сарын эхээр гарчээ. НҮБ-ын аппарат энэ хэргийн талаар мэдээлэл авсан “ерөнхий нарийн бичгийн дарга болсон хэрэг явдалд маш эмзэглэж байна” хэмээн мэдэгджээ.

 

Сайтар шалган мөрдсөний дараа энэ хэргийг энхийг сахиулагчид үйлдсэн болж таарвал, бид бие даан тэднийг хариуцлагад татах эрхгүй ч шударга шүүхээр уг хэрэг шийдэгдэнэ гэж найдаж байна хэмээн НҮБ-ын төлөөлөгч хэлжээ.  Цэнхэр дуулгатнууд иймэрхүү хэрэгт өмнө нь гурванч удаа буруутгагдсан байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж