Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газраас хэсэгчлэн иргэн, аж ахуйн нэгжид шилжүүлжээ | News.MN

Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газраас хэсэгчлэн иргэн, аж ахуйн нэгжид шилжүүлжээ

Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газраас хэсэгчлэн иргэн, аж ахуйн нэгжид шилжүүлжээ

Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газраас хэсэгчлэн иргэн, аж ахуйн нэгжид шилжүүлжээ

Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газарт газар эзэмших эрх олгогдсон зарим иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий, Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Сэргэлэн, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Д.Сугар нар өнөөдөр хэвлэлийн бага хийлээ. Мөн хурлаар олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд газар олгосон хууль бус захирамжуудыг хүчингүй болгох тухай болон газрын зөрчил арилгах арга хэмжээний хэрэгжилтийн талаар мэдээлэл өгсөн юм.

“Нийслэлийн Засаг дарга болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын хамтарсан 2019 оны А/151-А/729 тоот “Газрын зөрчлийг арилгах, кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийг сайжруулах” тушаалын дагуу манай албанаас Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсрол, эмнэлгийн эдэлбэр газарт газар олголт хийгдсэн байдлын судалгааг Улаанбаатар хотын хэмжээнд гаргалаа. Судалгааны ажлын хүрээнд 105 ерөнхий боловсролын сургууль, 154 сургуулийн өмнөх боловсролын цэцэрлэг, 44 эмнэлэг, нийт 303 байгууллагын газар олголт хийгдсэн байдлыг судлан үзэхэд 45 байгууллагын газраас 20.9 га газрыг хэсэгчлэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад шилжүүлсэн байна” гэж Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий ярилаа.

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/322, “Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/688 дугаар захирамж гарсан. Захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд зохих зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс, хаалт, шат, өргөтгөл, гараж барьснаар нийтийн эзэмшлийн талбай, орц гарц, явган хүний зам хаагдсан газрын зөрчил арилгах ажил хийгдсэн. 263 байршилд 449 обьект чөлөөлснийг төрлөөр нь авч үзвэл хашаа, хайс 346, өргөтгөл найм, ТҮЦ 32, гараж, контейнер 63-ыг буулгаж тус тус газар чөлөөлсөн. Газар чөлөөлөх ажил хийгдсэнээр хорооллын дундах авто замын 87 байршилд орц, гарц нээгдэж, нийтийн эзэмшлийн 31 байршлын 4151 ам метр газар, явган хүний зам хаагдсан 56 байршилд 10189 ам метр талбай чөлөөлөгдсөнөөр тохижилт хийх, газар ашиглалтыг сайжруулах арга хэмжээ авах боломжтой боллоо. Хоёрдугаар шатны газрын зөрчил арилгах арга хэмжээний хүрээнд 198 байршлаас 96 байршилд зөрчил арилгаж, ажлын гүйцэтгэл 49 хувьтай хэрэгжиж байна.

Олон улсын хүүхдийн "Найрамдал" зуслангийн газарт зөвшөөрөл авсан ч үйл ажиллагаа явуулаагүй 24 байршилд газар эзэмших гэрчилгээг есдүгээр сарын 5-ны захирамжаар хүчингүй болгосон. Нийт 103 иргэн, аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг судалж, 69-ийг нь Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлээд байна аж.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-09-20 202.126.88.141

Хотын ногоон бүсийн гайгүйхэн газрын ихэнхийг газрын албаны мэргэжилтэн,ажилтангууд кадастарт хэдэн шоо дөрвөлжингөөр нь шугамдцан юм шиг оруулж авчихаад,бусад хүн авах санаатай компютерт харуулахаар бүгдийг нь хүн авсан гэчихээд,ичих ч үгүй нэг нэгээр нь өндөр үнээр зараад л сууна гээч. Энэ л ёстой төрийн ажилтнуудын ажлын олон унжлагануудын нэг бизнес дээ.Хамгийн өрөвдмөөр хүмүүс бол эгэл жирийн болон хувиараа хөдөлмөрлөдөг ард байх юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж