“Тусгаарлагдсан гэр бүлүүд”-ийн гишүүдийн тоо цөөрсөөр байна

Хуучирсан мэдээ: 2019.09.20-нд нийтлэгдсэн

“Тусгаарлагдсан гэр бүлүүд”-ийн гишүүдийн тоо цөөрсөөр байна

“Тусгаарлагдсан гэр бүлүүд”-ийн гишүүдийн тоо цөөрсөөр байна

Хамгийн сүүлийн мэдээллээр, 1950-1953 онд өрнөсөн Солонгосын дайны улмаас тусгаарлагдсан гэр бүлүүдийн гишүүдийн тоо хурдацтай буурчээ. Амьд үлдсэн 10 хүн тутмын найм нь 70-аас дээш насныхан байгаа нь цаашид улам буурахыг харуулж буй аж.

Ажиглагчид “Энэхүү нөхцөл байдал нь хоёр Солонгос улс төрийн болон аюулгүй байдлын асуудлаас үл хамааран тусгаарлагдсан гэр бүлүүдийн уулзалтыг тогтмол зохион байгуулах шаардлагатайг харуулж байна” гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Нэгдлийн яам болон Өмнөд Солонгосын Улаан загалмайн нийгэмлэгт 1988 оноос хойш хил дамнасан уулзалтад оролцохыг хүссэн 133,353 өмнөд солонгос иргэн бүртгэлтэй байдаг аж. Тухайн үед Сөүлийн эрх баригчид тусгаарлагдсан гэр бүлүүдийг уулзуулах зорилгоор мэдээллийн сан байгуулжээ.

Тоо баримтаас харахад, энэ оны наймдугаар сарын байдлаар бүртгэлтэй хүмүүсийн 79,466 буюу 59.6 хувь нь нас барж, ердөө 53,887 хүн амьд үлдсэн байна. Нэгдлийн яам нас баралтын тоо жил ирэх тусам илүү хурдацтай нэмэгдэж байгаа нь ноцтой асуудал хэмээн дүгнэжээ.

Сүүлийн хэдэн арван жилд амьд үлдсэн хүмүүсийн тоо нас барсан хүмүүсийнхээс хэд дахин их байгаа аж. Энэ оны 1-8 дугаар сарын хооронд нийт 2245 хүн нас баржээ.

Тусгаарлагдсан гэр бүлүүдийн гишүүдийн 21.9 хувь нь 70-аад насныхан бол 80-аад насныхан 40.5 хувь, 90-ээс дээш насныхан 23.3 хувийг эзэлж буй юм байна.

Нэгдлийн сайд Ким Ён Чул саяхан Хойд Солонгосын цөмийн зөрчлийг шийдвэрлэх асуудлаарх хил дамнасан яриа хэлэлцээг үргэлжлүүлсний дараа салсан гэр бүлүүдийн асуудалд нэн тэргүүнд анхаарал хандуулахаа мэдэгджээ.

Эх сурвалж: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж