Хаадын тоглоом киноны шинэ ангийг бүтээж байна

Хуучирсан мэдээ: 2019.09.20-нд нийтлэгдсэн

Хаадын тоглоом киноны шинэ ангийг бүтээж байна

Хаадын тоглоом киноны шинэ ангийг бүтээж байна

Барууны хэвлэл мэдээллийн агентлагуудын мэдээлж буйгаар, ойрын хугацаанд HBO суваг “Хаадын тоглоом” олон ангит киноны шинэ ангийг захиалахаар төлөвлөж байгаа гэнэ. Телевизийн төлөөлөгчид одоогоор энэхүү мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзаж байгаа аж.

Deadline мэдээлж буйгаар, “Хаадын тоглоом” олон ангит киноны шинэхэн ангид тус киноны хоёрдугаар бүлэгт гарч байсан тав дахь хааны дайн хүртлэх 300 жилийн өмнөх үйл явцын харуулахаар зэхэж байна. Мөн Таргариенчуудын сэргэн мандалт, болон Дейнерисийн өвөг дээдсийн тухай өгүүлэх  ажээ.

Киноны туршилтын ангийн зохиолчоор Райан Кондал ажиллаж байгаа бөгөөд зохиолч Жорж Мартины “Гал ба Цус” роман дээр үндэслэсэн гэв.

Энэ тухай агуу зохиолч Жорж Мартин хувийн блог дээрээ ч сэдэл өгч байжээ. Тэрбээр “Гал ба Цус” номыг худалдан аваад өөрийн хувилбараа зохиож болно хэмээн блогтоо бичсэн удаатай ажээ.

2018 онд олон нийтийн хүртээл болсон уг ном нь The New York Times-ийн хамгийн эрэлттэй номын жагсаалтыг хоёр удаа тэргүүлсэн төдийгүй  анх удаа гурван сарын туршид эрэмбэ хадгалжээ.

"Хаадын тоглоом" олон ангит киноны шинэ ангийн зураг авалт өнгөрсөн зургадугаар сард Хойд Ирландад эхэлсэн бөгөөд долдугаар сарын сүүлээр зураг авалт дууссан тухай HBO мэдээлж байв. Найруулагчаар С.Дж. Кларксон ажиллаж байгаа бөгөөд хэдийгээр үзэгчдэд хүрэх нь одоогоор тодорхойгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж